Хайх

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа

Дуучин, жүжигчин, продюсер

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа

Text: Ж.Чинбат

Бюрогийн найзууд булан энэ удаад төгөлдөр хуурчаас дуучин, жүжигчнээс продюсер болон хөгжиж, энтертэйнмэнт ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа улам тэлж буй уран бүтээлч Г.Анхмаагийн дуртай зүйлсийг танд дэлгэж байна

Урлагийн ертөнцөд анх таван настайдаа төгөлдөр хуурч болох хүслээр хөл тавьсан  "3 охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн "ANA enterteinment" нэртэй продакшнаа байгуулж, "Үүр цайгаасай" нэртэй анхны киногоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Өмнө нь "Сая километр", "Франц үнсэлт", "Гарал угсаа" зэрэг кинонуудад гол дүрийг бүтээсэн туршлагатай тэрээр энэ удаад "Үүр цайгаасай" кинондоо продюсер, жүжигчнээр давхар ажиллаж, өөрийгөө илүү шинэ түвшинд сорьсон уран бүтээл хийжээ.

Найруулагч Ж.Сэнгэдорж анхны санааг нь гаргаж, өөрөө найруулсан энэхүү киноны зохиолыг А.Баттүшиг бичиж, хоёрдугаар найруулагчаар ажиллажээ. Жүжигчин Б.Навчаа мөн Г.Анхмаагийн хамтаар киноны гол дүр болон продюсерын үүргийг гүйцэтгэсэн байна. 

Продюсерын гараагаа эхлүүлсэн энэхүү кинондоо Г.Анхмаа "Эмэгтэйчүүд хоорондоо үл ойлголцсоноос болж амьдралд гардаг зүйлс"-ийг  үзүүлэхийг зорьжээ. Тэрээр киноны ерөнхий үйл явдлыг "Эр нөхрийнхөө эхнэрийг хайсан эхнэр" гэж товч тодорхойлсон юм. Тиймээс бид дуучин, жүжигчин, продюсер Г.Анхмаагийн шинэ бүтээлийн талаар болон дуртай зүйлсийг нь тодруулж асуулаа. 

 Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 1)

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 2)

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 3)

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 4)

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 5)

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 6)

Buro Friends: Шинэ кино, шинэ цомогийн эзэн дуучин Г.Анхмаа (фото 7)

 

 

Цааш үзэх