Хайх

#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт

#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт

Каннаас мэндчилж байна

Text: Ж.Чинбат


Бюрогийн найзууд энэ удаад Францын Канн хотоос мэндчилсэн жүжигчин Б.Тамирын дуртай зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. Тэр та бүхэнд бүгдэд нь нэг том нууцыг дэлгэсэн байгаа. Маш том тэр нууцыг та хамгийн сүүлийн өгүүлбэрээс уншаарай

Жүжигчин Б.Тамир аавтайгаа хамт хийсэн "Маш нууц" кино монголын кино урлагт сүүлийн үед гарсан хамгийн онцлох бүтээл гэж хүмүүс ам уралдан ярьцгааж байсныг та санаж байна уу? Гэсэн ч энэ кино саяхан болж өнгөрсөн Mongolian Academy Awards наадамд тодорхойгүй шалтгаанаар нэр дэвшихээс татгалзсан юм. Бид үүнийг маш гайхаж хүлээж авсан бөгөөд тус наадамд хүчтэй өрсөлдөгч болох "Маш нууц" киног хийсэн Б.Тамиртай холбогдож, дотроо юу бодож санаж явдгийг нь блиц асуултаар дэлгэхээр шийдлээ. Жүжигчний хувиар 2009 оны Гэгээн Муза наадмаас "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагнал хүртэж байсан тэрээр одоо өөрийгөө кино ертөнцдөө илүү нөөж яваа гэдгийг бид энэ удаа олж илрүүллээ. Тиймээс бүгдээрээ түүний гараас удахгүй гарах шинэ бүтээлүүдэд нь амжилт хүсэцгээе!

#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 1)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 2)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 3)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 4)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 5)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 6)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 7)#BuroFriends: Жүжигчин Б.Тамирын маш нууц жагсаалт (фото 8)

цааш үзэх