Хайх

Шинэ жилийн бэлэг: Хайртай ээж, аав, найзууд болон хүүхэддээ юу бэлэглэх вэ?

Шинэ жилийн бэлэг: Хайртай ээж, аав, найзууд болон хүүхэддээ юу бэлэглэх вэ?

Сүүлийн мөчид сонгох

Text: Ж.Чинбат


Шинэ жилийн амралт өнөөдрөөс эхэллээ. Тиймээс хайртай хүмүүсдээ зориулсан бэлэг цуглуулах сонирхолтой өдрүүд ирж байна. Харин та сэтгэл хөдөлгөж, хайр булаасан бэлэг болж чадах олон санаанаас алийг нь сонгох гэж байна вэ?

Он солигдох мөч ойртсоор. Энэ бол хүмүүс хаа сайгүй бэлгээ задлаж, баярласандаа болоод төрөл бүрийн хөгжилтэй төрх гаргадаг хамгийн жаргалтай өдөр билээ. Тэгэхдээ хайртай хүмээсээ баярлуулахын тулд сэтгэл шингэсэн, өөрт нь таалагдах сайхан бэлэг сонгох хэрэгтэй. Тиймээс бид ямар ч хүүхдийг баярлуулж, аль ч найзад хэрэг болох, хайртай хүнээ бүр илүү догдлуулж, хүндэт аав, ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөх дараах бэлэгний санаануудыг бэлдлээ. 

Ухаалаг ханхүү, эгдүүтэй гүнж нарт

Өвлийн улиралд хүүхдүүдэд агаар, хөдөлгөөн хамгийн их хэрэгтэй. Үүнийг зугаатай байдлаар өгье гэвэл цасны скүүтер сонгож бэлэглээрэй. Харин айл гэрийн гэрэл гэгээ болсон гүнж нарт зөөлөн ном, тоодгор даашинзаа нямбайлан хийх чемодан гарцаагүй таалагдана. Мөн аль ч насны, ямар ч хүүхдэд монгол оньсон тоглоомноос бэлэглэж сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлээрэй.

Мөрөөдлөөр дүүрэн өсвөр насныханд

Хэрэв бид хүүхэд, өсвөр насандаа эргэж очвол хамгийн түрүүнд өөрсдийн гэрэл зургаа авах байсан. Гялалзсан тунгалаг нүд, эрүүл сайхан арьс гээд гэрэл зурагт мөнхлөх олон зүйл тэнд бий. Тиймээс өсвөр насныханд селфи хийхэд зориулсан LED гэрэлтэй ухаалаг гар утасны гэр, авсан зураг нь шууд гардаг Instax 8 mini камер бэлэглээрэй. Тэдэнд насан туршийн гайхалтай дурсамж үлдэх болно. Хүүхдүүдээ ирээдүйд төвлөрч чаддаг, зөв хүн болгомоор байвал буддаг номоос сонголтоо хийж, хүсэл мөрөөдөл бэлэглэхийг хүсвэл шидэт зохиолын цомирлог бэлэглээрэй. Мөн олон жил онц сурсан, ирээдүйн амжилтын эздийг хүчирхэг үзүүлэлттэй компьютероор урамшуулж болох юм.

Өөр шигээ хайрладаг найздаа

Найздаа бэлэг сонгоход хамгийн алдаагүй, эрсдэлгүй сонголт бол хөгжимд зориулсан ямар нэгэн төхөөрөмж юм. Таны найз эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу аль нь ч байсан заавал ямар нэг урсгалын хөгжимд дуртай байж таарна. Хэрэв урлагт дуртай, нарийн мэдрэмжтэй найз байвал уран зураг эсвэл пянз тоглуулагч бэлэглээрэй. Орчин үеийн, хэмнэлтэй дуу хөгжимд дуртай ямар ч хүнд Bang & Olufsen-ы зөөврийн дуугаргагч таалагдахгүй байна гэж үгүй. Харин эмэгтэй найзын сэтгэлийг хөдөлгөх хамгийн амархан арга бол олон сарнайн үнэртэй Freywille-ийн үнэртэй ус байх болно. Илүү амархан сонголт хийе гэвэл ухаалаг утасны мэдрэгчтэй бээлий хүн бүхэнд хэрэгтэй зүйл шүү.

Бүхнээ зориулах хайртдаа

Сэтгэлээ холбосон хайртай хүндээ бүгд хамгийн үнэ цэнэтэй зүйл бэлэглэхийг хүсдэг. Энэ нь тэгэхдээ аялж явахдаа хуурсан үрийн кофе уух боломж олгох, удаан хугацаанд ганддаггүй амьд цэцэг бэлэглэх, ажил хэрэг, эрүүл мэндээ хялбархан хянах боломжтой iWatch цаг ч байж болох юм. Хайртай залуудаа бэлэглэх хамгийн гоё сонголт ихэвчлэн Hugo Boss брэндийн чанартай бөгөөд чамин зүйлс байдаг.  Тэр тусмаа Hugo Boss-ын арьсан хэтэвч таны залууг маш их баярлуулна. Италийн алдарт ISAIA брэндийн бэлгийн багц хамгийн тренди бэлэг гэдэгт итгэлтэй байж болно. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг эрчүүдийг ISAIA брэндийн бэлгэ тэмдэг болсон шүрэн бугуйвч,  дээд зэргийн чанартай даавуун цамц, зангиа бүтэн жилийн эрч хүчээр цэнэглэнэ. Харин хайртай эмэгтэйгээ ямар ч эргэлзээгүй баярлуулах сонголт бол яах аргагүй Louis Vuitton брэндийн Petite Malle цүнх байх болно.  

Ачлалтай сайхан аав, ээждээ

Шүүдрийн дусал цуглуулж ээждээ цай чанаж өгөх гэж оролдсон цөөнгүй хүн байдаг. Тэгэхдээ энэ бол биелүүлэхэд маш хэцүү зүйл юм. Орчин үед харин хүмүүс ээжийгээ баярлуулахын тулд илүү сонирхолтой зүйл сэдэж байна. Жишээ нь SMEG брэндийн хайр хүрэм загвартай олон үйлдэлт холигч машины мах татаж, гурил хэрчиж, ногоо жимс хольж хутгадаг чадвар бидний ээжүүдийг гарцаагүй баярлуулна. Гангар шаазан эдлэлд дургүй гэрийн эзэгтэй гэж бараг үгүй болохоор АНУ-ын Цагаан ордонд үе, үеийн тэргүүн хатагтай нарын сонголт болсоор ирсэн Lenox брэндийн цайны хэрэглэл тун чамин сонголт шүү. Аавуудын хувьд бол тэд бүгдийг чаддаг бөгөөд мэддэг хамгийн мундаг хүмүүс шүү дээ. Тиймээс одон орон дурандах телескоп зэрэг маш онцгой зүйлс бэлэглэх хэрэгтэй. Мэдээж мөн ээж, аавууд маань бүгд ууланд алхах, байгальд илүү их цаг өнгөрөөх дуртай тул уулын гутал, таяг, дулаан цамц зэрэг хайр шингэсэн бэлгүүдээс сонголтоо хийгээрэй. 

 

 

цааш үзэх