Хайх

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт

Сонсоод үз

Text: Ж.Чинбат


Орчин үеийн залууст хамгийн чухал зүйл бол хөгжим. Шинэлэг бөгөөд шилдэг хөгжим залуусыг бусдаас олон алхмын урд байлгаж, цоо шинийг бүтээх урам зоригоор хөглөдөг. Тэгвэл Улаанбаатар хотод хаана хөгжим жинхэнэ утгаараа дуугарч, аль клубт хүмүүс хөгжмийг гүн гүнзгий мэдэрч чадаж байна вэ?

Шинэ соргог зүйлсийг нээж уншигчиддаа танилцуулах хүсэлтэй Бюро 24/7-гийн анхаарлыг энэ удаа хөгжмийн ертөнц татлаа. Улаанбаатарын цэнгээний газруудаас хаана, ямар газар хамгийн гоё хөгжим тоглуулж, электро бүжгийн хэмнэлийг утгаар нь мэдрүүлж байгааг бид мэдэхийг хүссэн юм. Тиймээс бид хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудаар зочилж, DJ нарын тоглуулж буй хөгжим, клубуудын хөгжмийн дуугаралтыг нэг бүрчлэн сонирхож үзлээ. 

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 1)

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 2)

Хотын бүх клубуудаас бидний анхаарлыг хоёр газар хамгаас илүү татлаа. Энэ хоёр газарт хүн хөгжмийг сонсох биш харин өөрөө хөгжмийн нэг хэсэг болж, эрч хүчтэй хэмнэлд нь бие, сэтгэлээ цэнэглээд зогсохгүй бусаддаа мөн нэмэх цэнэг түгээж байлаа. Тэд бол Сөүлийн гудамжинд байрлах Zü Club, Богд хааны ордон музейн зүүн талд орших CUE+ Minimal Bar хоёр юм. Дэлхийн электро бүжгийн хөгжмийн стандарт болсон Void Acoustics-ын спикертэй учраас энэ газрууд бусдаас илүү онцгой санагдлаа. 

Хааны ордоны харалдаах CUE+ Minimal Bar

Энэ орой CUE+ Minimal Bar-ын хамт олон нэг жилийн ойн баяраа тэмдэглэж, URDJ буюу сонгогдсон хүмүүс өөрсдийн дуртай дуу хөгжмөө тоглуулдаг үдэшлэг болж байлаа. Уур амьсгал халуухан, хүмүүс бүгд хөөрч догдолсон, эрч хүчээр дүүрэн байсан тул энд цаг хугацааг мартаж болмоор санагдана. Хүмүүс хөгжмийн хэмнэлд бүрэн автаж, өөрсдийн эмоцио чөлөөтэй илэрхийлж, эрч хүчээр цалгиж харагдсан. Зочдын дотроос  хөгжим ямар байгаа тухай асуухад бүгд "Супер" гэж байсан ба DJ, продюсер Бодьхүү хэлэхдээ, "Би долоо хоногийн өмнө энд тоглохдоо Void Acoustics бол яг л дэлхийн стандарт юм байна гэдгийг мэдэрсэн. Ямар ч хөгжим чанга тавихад хөг алдахгүй, аль нэг нь илүү царгихгүй, дуугаралтын чанараа алддаггүй нь гоё байсан" гэж ярьлаа. 



Эх сурвалж: http://www.buro247.mn/culture/music/bodkh.html

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 3)

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 4)

Электро бүжгийн хөгжимд зориулсан хамгийн шилдэг Void брэндийг СUE+ клуб сонгож, Airten загварын дөрвөн спикертэй болсноор хөгжийн дуугаралтаа цоо шинэ түвшинд гаргажээ. Тиймээс энд ирсэн хүмүүс хамгийн сонсголонтой хэмнэлийг мэдэрч, ертөнцөөс тасарч чадаж байсан юм. Тус клубын эзэн DJ, продюсер M.Мөнхтүвшин ярихдаа,  "Би Void-өөр хөгжим сонсоход маш тунгалаг, цэвэр дуугардаг. Анх надад UB Stage Tuning компанийн Б.Чинболд Void-ыг сонсгож, тэр гайхалтай дуугаралтыг мэдрүүлсэн болохоор өөрийн клубт сонгож авсан юм. Void удахгүй манай хотын сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлж, өөрчилнө гэдэгт итгэлтэй байна" гэж хэлсэн юм. 

Зуу дахин очмоор Zü клуб

Улаанбаатарын хөгжмийн амьдралд Zü клуб маш олон шинэ зүйл авчирсан гэдгийг та мэдэх байх. Клубын үүдээр ороход л хүмүүс бодит орон зайг орхиж, оронд нь хөгжим дотор өөрөө нэвтэрч байгаа мэт таатай мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ Zü клуб алдартай. Энд DJ Очироо, ТМК, Хенза нар тоглодог бөгөөд залуусын хамгийн таашаадаг хитүүд, хэмнэл мэдрүүлсэн дуу хөгжим тавьдаг. Энд хөгжим хүнийг бүрэн бүчиж авдагийн учир нь Void-ын Trimotion спикер суурилуулсных юм байна. Токио, Ибиза, Лондон гээд дэлхийн шилдэг, нэр хүнтэй клубууд энэ л спикерээр тоноглогдсон байдаг бөгөөд тусгай технологиор суурилуулж байж ид шид нь мэдрэгддэг аж. Үүнийг Улаанбаатарт UB Stage Tuning компанийн хамт олон гүйцэтгэжээ. Тэд мөн Германы Madrix лед гэрлээр клубыг бүрэн бүрхэж өгснөөр энэ газар яг л пандорагийн хайрцаг мэт нууцлаг, хүчирхэг уур амьсгал бүрдүүлж өгчээ.

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 5)Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 6)

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 7)

Club Life: Улаанбаатарт хувьсал авчирсан Void-ын цэвэр дуугаралт (фото 8)

Zü клубт залуус завсарлагагүй бүжиглэнэ. Эндэхийн бас нэг онцлог гэвэл анхнаас нь Void Acoustics-ын хөгжмөөр тоноглохоор төлөвлөсөн учраас интерьер дизайны зурганд нь хөгжмийн суурилуулалтыг нь давхар шийдэж, завсар зай үлдээлгүй бүхнийг төлөвлөжээ. Тэрхүү интерьер дизайны ажлыг зохиож, гүйцэтгэсэн Platinium Gate компанийн захирал Батсайхан хэлэхдээ "Хүмүүст гоё хөгжим сонсгож, дууны акустикийг төгс гаргахын тулд бид Void-ын мэргэжилтэнтэй хамтарч ажилласан. Void-ын 18 спикерийн дуугаралт бол энэ барилгыг бүхлээр нь доргиож чадах хүчтэй учраас бид клубыг барилгын үндсэн бүтээцээс нь бүрэн салгаж, тусгаарласан" гэж ярьлаа. 

Үнэхээр Zü клубын гол танхим, VIP өрөөнүүд, лаунж гээд өнцөг булан бүрт хөгжим нэг л хэмнэлээрээ дуугарч байгаа нь сэтгэл хөдөлгөнө. Сонсголонтой хөгжим таашааж, өөрийн хүслээрээ бүжиглэж байгаа хүн бүрээс тийм нэг эрх чөлөө мэдэрсэн байдал ажиглагдсан юм. Тухайлбал тус клубын менежер Билгүүн үүнийг тодруулж хэлэхдээ "Манайд ирж хөгжим утгаар нь мэдэрдэг залуус Void-ын цэвэр дуугаралтанд дассан учраас <<Өөр газар яг ийм сайхан уур амьсгал мэдэрч чаддаггүй болсон>> гэж сэтгэгдлээ хуваалцдаг" гэсэн юм.   

Үнэхээр ч зарим газрын хөгжим толгой өвтгөм байдаг бол Void спикертэй клубууд цагийг сайхан өнгөрүүлсэн мэдрэмжийг бүрэн олгож байлаа. Мөн UB Stage Tuning компанийн оруулж ирдэг Void-ын спикерээр Улаанбаатар дахь томоохон брэнд дэлгүүрүүд хөгжмөө шийдсэн байдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Сэтгэлд шууд хүрэх цэвэр тунгалаг хөгжим дэлгүүрээс ч, клубаас ч гармааргүй таатай уур амьсгал төрүүлдэг юм. Тиймээс цаашид Void Acoustics Улаанбаатарт илүү түгэн дэлгэрч, хотын залуусын хөгжмийн таашаалд шинэчлэл авчирна гэдэгт бид итгэлтэй байна.   

цааш үзэх