Хайх

Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна

Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна

Бюро 24/7-р дамжуулж

Text: Buro.Mongolia


Бюрогийн найзууд булан энэ удаад дуучин Г.Тэнүүний дотоод ертөнцийг танд дэлгэж байна. Учир нь тэр 2017 онд бидэнд зориулсан хэд, хэдэн зүйл бэлджээ

Анхны цомгоо "Зугаалга" нэртэй гаргаж байсан Г.Тэнүүний хоёр дах цомог 2017 оны эхээр гарах тов гарчээ. Г.Тэнүүн урын сандаа 20 гаруй дуутай бөгөөд "Зугаалга" цомогт орсон есөн дуунаас бусад ихэнхи бүтээл нь кинонд зориулагдан гарсан юм. Тэр бусад дуучдаас юугаараа онцгой вэ гэвэл огт ам барьж дуулдаггүй, үргэлж амьд хөгжимтэй, эсвэл өөрөө гитардаад дуулдаг. Зарим уран бүтээлчид студийн бүтээлээ чанартай хийсэн ч тайзан дээр гарахдаа үзэгчдээс муу үнэлгээ авдаг. Харин Г.Тэнүүн цөөн зочид урьдаг ч халуухан, цоглог уур амьсгал төрүүлсэн тоглолт хийдэг юм. Үүнийг одоо ч гэсэн мэдрэх боломжтой. Дөнгөж он солигдсоны дараа буюу 2017 оны эхний өдөр  "Тэнүүн ба түүний найзууд" нэртэй  жазз, соул, блюз уур амьсгалтай тоглолт болох гэж байна. Тэр болтол Г.Тэнүүн Бюро 24/7-гийн блиц асуултуудад юу гэж хариулсныг сонирхож, танд шинэ жилийн мэнд хүргэж илгээсэн видео бичлэгийг үзэцгээе.

Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 1)Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 2)Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 3)Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 4)Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 5)Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 6)Бюрогийн найзууд: Дуучин Г.Тэнүүн танд шинэ жилийн мэнд хүргэж байна (фото 7)

цааш үзэх