Хайх

Эхлээд хүссэнээрээ зугаал, харин дараа нь ажлаа хий: Үр дүнтэй байх шинэ дүрэм

Эхлээд хүссэнээрээ зугаал, харин дараа нь ажлаа хий: Үр дүнтэй байх шинэ дүрэм

Psychological Science шинжлэх ухааны сэтгүүл баталж байна

Text: Buro.Mongolia


Хүмүүс ихэвчлэн чухал ажлаа хийж дууссаны дараагаар тайван амарч, зугаалахыг илүүд үздэг шүү дээ. Гэхдээ "Эхлээд ажлаа амжуул, харин дараа нь л амарч зугаал" гэдэг дүрмийг үнэн хэрэгтээ "Эхлээд хүссэнээрээ зугаал, дараа нь ажлаа хий" хэмээн эсрэгээр нь хэрэгжүүлсэн ч ижил үр дүнтэй байдгийг Psychological Science сэтгүүлийн явуулсан судалгаа баталж байна.

"Бид энэхүү судалгаанд Чикагогийн их сургуулийн 259 оюутныг хамруулсан. Судалгааны явцад массажны сандлууд, хөлөө дүрэх ванн болон бусад зүйлсийг багтаасан спа танхим бэлдэж тавьсан юм. Судлаачид тэдгээр оюутнуудад хүнд шалгалт гэх зэргийн стресс ихтэй үйл явдлын дараа эсвэл өмнө нь спа үйлчилгээнд орох хоёр сонголтыг олгосон байгаа" гэж судалгааны багийн гишүүн профессор Эд О'Брин ярьжээ.

Туршилтын үр дүнд шалгалт өгөхийн өмнө алжаалаа тайлсан оюутнууд шалгалтаа өгч дуусаад спа танхимаар үйлчлүүлсэн оюутнуудтай яг ижил хэмжээнд таатай мэдрэмж авч чадсан байна. Үүнээс үзэхэд стресстэй чухал үйл явдлын өмнө хөнгөхөн амралт авах нь ажлынхаа дараа алжаал тайлахтай яг адилхан үр дүнтэй байдаг нь батлагджээ. Та судалгааны бүрэн хувилбарыг эндээс уншаарай.

 

 

цааш үзэх