Хайх

Эрдэмтэд: 24 бол шинэ 18 нас

Эрдэмтэд: 24 бол шинэ 18 нас

Та бодож байгаагаас илүү залуухан

Text: Бюро 24/7

Эцэг эх, эмээ өвөө нар тань маш залуудаа гэрлэж, их сургуулиа төгсөж, тэр ч бүү хэл анхны хүүхдээ төрүүлж байсан гэж ярьдаг уу? Харин одоо бидний амьдарч байгаа нийгэмд нас бие гүйцэх цаг хугацаа хожуу эхэлдэг болохыг сэтгэл зүйчид мэдэгдэж байна.

Саяхан Lancet Child and Adolescent Health нэртэй анагаах ухааны сэтгүүл "Age of Adolescence" гэх нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Бүр тодруулбал тус сэтгүүлийн сэтгэл судлаачид нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр сэтгэл зүйн хувьд бидний өсвөр нас 18 биш 24 насанд өндөрлөдөг гэж мэдэгдсэн юм. Учир нь орчин үеийн залуус боловсролдоо илүү анхаарал хандуулж, сүүлд гэрлэж, харьцангуй оройтож хүүхэд төрүүлдэг болсон гэдгийг судлаачид онцолсон байна.

Түүнчлэн Мельбурн дахь өсвөр насныхны эрүүл мэндийн төвийн захирал, профессор Сьюзан Сойер одоогийн залуус санхүүгийн эрх чөлөөнд оройтож хүрдэг учраас эцэг эхээсээ "хагас хараат" байдалд оршдог бөгөөд энэ нь ч өсвөр нас гэх тодорхойлолтыг уртасгаж байгаа гэдгийг хэлсэн юм. Тэрээр "Хэдийгээр нийгмийн үүрэг хариуцлага 18 наснаас эхэлдэг ч насанд хүрсэн гэдгээ ухаарч, хариуцлагаа ухамсарлах цаг хугацаа нь хожуу тохиолддог болсон" гэж мэдэгджээ.

Эцэст нь өсвөр насны хязгаарыг тэлснээр ирээдүйд залуусыг хамгаалах нийгмийн бодлого ба хууль эрх зүйн орчин улам бүр сайжирна гэдэгт найдаж байгаа хэмээн сэтгэл зүйчид онцолсон юм.

цааш үзэх