Хайх

Эрдэмтэд: Аяга тавгаа ээлжилж угаах нь хосуудын бат бөх харилцаанд шууд нөлөөтэй

Эрдэмтэд: Аяга тавгаа ээлжилж угаах нь хосуудын бат бөх харилцаанд шууд нөлөөтэй

Үүрэг хариуцлагаа тэгш хуваацгаая

Text: Бюро 24/7

Америкийн социологичид гэрийн ажлаа тэнцүү хуваарилж авах нь хосуудын харилцаанд шууд нөлөөтэй болохыг баталж байна. Тодруулбал социологич Дэниел Карлсон, Аманда Миллер, Шэрон Сасслер нар 1987-1988 ба 2006 онд 11,000-н хүний дунд явуулсан санал асуулга дээр тулгуурлан энэхүү дүгнэлтийг гаргажээ.

Судалгаанд оролцсон хүмүүс тэдний хувьд бат бөх харилцаа нь ямар зүйлс дээр суурилдаг болохыг судлаачдад хэлсэн байна. Үр дүнд нь үнэнч байдал, дотно харилцаа болон гэрийн ажлыг тэнцүү хувааж хийх гэсэн гурван үзүүлэлт бат бөх харилцааны гол шалгуур болдог нь тогтоогджээ. Жишээ нь хамт гэрээ цэвэрлэж, хоол хийдэг хосууд бүх гэрийн ажлыг эмэгтэй нь ганцаараа хийдэг хосуудтай харьцуулахад хувийн амьдралдаа илүү сэтгэл хангалуун байсан аж.

"Аяга таваг угаах ажил хосуудын бат бөх харилцаанд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна. Учир нь эрэгтэй нь аяга тавгаа угаадаг хосуудын дунд хэрүүл маргаан үүсэх нь бага болох нь тогтоогдсон" гэж социологич нэмж онцолжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх