Хайх

Эрдэмтэд: Хэт шаргуу хөдөлмөрлөх нь сөрөг үр дагавартай

Хэт их хичээхийн оронд ухаалгаар ажиллах нь чухал

Эрдэмтэд: Хэт шаргуу хөдөлмөрлөх нь сөрөг үр дагавартай

Text: Бюро 24/7

Зарим хувь хүний хөгжлийн ном, сургаальд амжилттай, их орлоготой болохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг ч энэхүү ойлголт нь буруу болохыг Их Британийн эрдэмтэд баталлаа.

Тодруулбал Лондон хотын их сургуулиас явуулсан судалгаанд Европ тивийн 36 орны 50,000 субъект хамрагдсан бөгөөд илүү цагаар ажиллах, хэт шаргуу хөдөлмөрлөх нь эрүүл мэндийн талаас стресст оруулж, оюун санааны хувьд бүтээлч байдал, ажлаас авах таашаалыг бууруулдаг болох нь илэрсэн байна.

Энэ байдал удаан үргэлжилбэл тухайн ажилтны амжилт гаргах нь багасч, ажил олгогчдод хангалтгүй ажилтан гэх таашаа ойлголтыг төрүүлээд зогсолтгүй эрүүл мэндээр хохирдог болохыг судалгааны үр дүн нотолжээ.

Түүнчлэн ажилчин анги, өндөр албан тушаалтан гээд албан тушаал үл харгалзан ижил үр дүн ажиглагдсан нь цол хэргэм ажлын байрны сэтгэл хангалуун байдалд нөлөөлдөггүй болохыг давхар баталсан юм.

Харин хэт их хичээхийн оронд амарч нойрсон, цагийн менежментийн арга барилыг эзэмшин ухаалгаар ажиллахыг эрдэмтэд зөвлөж байна. Учир нь хүн хангалттай унтсан тохиолдолд шинээр сурсан зүйлийг тархиндаа ой санамж болгон хадгалдаг бол зөв цагийн менежмент илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах боломжийг нэмдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх