Хайх

Эрдэмтэд: Поп хөгжим илүү гунигтай болсон

Эрдэмтэд: Поп хөгжим илүү гунигтай болсон

Гэхдээ илүү бүжгийн хэмнэлтэй болжээ

Text: Бюро 24/7

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд дуу хөгжмийн талаар нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тодруулбал эрдэмтдийн явуулсан судалгаагаар сүүлийн 30 жилд поп хөгжим сэтгэл хөдлөлийн хувьд улам бүр гунигтай болж байгаа гэдгийг Associated Press мэдэгджээ.

Судалгааны үр дүнд орчин үеийн хөгжимд аз жаргал, баяр баясал зэрэг мэдрэмжүүд багасч харин гуниг гутралын түвшин нь өсч байгаа гэнэ. "Жил ирэх тусам гунигтай дуунууд ихсэх болсон" гэж судалгааны багийн гишүүн Наталья Комарова хэлжээ. Гэсэн хэдий ч сүүлийн үед поп хөгжим илүү бүжгийн хэмнэлтэй болж байгааг эрдэмтэд нэмж онцолсон байна. Учир нь электро хөгжмийн жанр улам бүр дэлгэрч, гитарын хэмнэлтэй дуунууд багасч байгаа нь ийм үр дүн гарахад нөлөөлж байгаа аж. Комарова үүнийг "Хүмүүс зүгээр л бүхнийг мартаж, бүжиглэхийг хүсч байгаа бололтой" хэмээн тайлбарлажээ.

Мөн эрдэмтэд дуу хөгжим илүү гунигтай болж байгааг хүйсийн тэнцвэртэй байдалтай холбож байна. Тодруулбал жил ирэх тусам дэлхийн поп хөгжимд эрэгтэй уран бүтээлчдийн тоо цөөрч байгаатай холбоотойгоор "эрэгтэйлэг" уран бүтээлүүд гарах нь ховордож байгаа гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх