Хайх

Small talk: Ойр зуурын яриа өрнүүлэх үндсэн зарчмууд

Small talk: Ойр зуурын яриа өрнүүлэх үндсэн зарчмууд

Хэрхэн “Small talk” буюу ойр зуурын яриа өрнүүлэхээс айхаа больж, үүнээс шинэ боломжуудыг олж харах вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр сайн танихгүй хүнтэйгээ ярилцахын оронд ухаалаг утсаа ашиглан зурвас илгээхийг илүүд үздэг болсон тул ойр зуурын яриа өрнүүлэх урлаг аажмаар устан үгүй болж байна. Тэгвэл "small talk" өрнүүлэх нь ямар зорилго агуулж байгаа талаар мөн яриагаа хэрхэн амжилттай болгох тухай Quartz хуваалцлаа.

Та ажлын ярилцлагад орох үедээ ярилцлага авч буй хүндээ онцгой сэтгэгдэл үлдээхийг хүсдэг шүү дээ. Учир нь энэ таны хүссэн зүйлдээ хүрэх маш том боломж гэдгийг та сайн мэдэж байгаа. Та шинэ хүмүүстэй танилцах үедээ ч энэ зарчмаар хандаад үзээрэй. Яагаад гэвэл шинэ танил бүр танд шинэ боломжуудыг нээж өгдөг. Гэхдээ та ойр зуурын яриаг ямар нэг хэлэлцээр мэт хүлээн авах хэрэггүй. Харин гол зорилго нь өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл үлдээснээр энэ нь дараа нь танд шинэ боломжуудыг нээж өгнө гэдгийг санаарай. Одоо тухайн хүн танд ямар боломжийг нээж өгөхийг олж мэдэх л үлдлээ.

Сониуч бай

Яриагаа үр ашигтай байлгахын тулд сониуч зан гаргах хэрэгтэй. Ихэвчлэн нийтлэг сэдэв олоход 90 секундээс илүү хугацаа зарцуулагдахгүй.

Дохио зангаанд анхаарлаа хандуулаарай

Ярианы оршил хэсэг зөвхөн ярианаас бүрддэггүй тул харилцаж буй хүнийхээ дохио зангаа, харцны чиглэл, нүүрний хувирал ба биеийн хөдөлгөөн зэрэгт анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Ингэснээр та илүү анхааралтай харилцагч байж, цаг тухайд нь яриагаа цэглэж, өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл үлдээх болно.

Яриандаа бэлдээрэй

Хэрэв та хэд, хэдэн хүнтэй яриа өрнүүлнэ гэдгээ өмнөөс мэдэж байвал ирээдүйн танилуудынхаа талаар бага зэрэг судалгаа хийгээд үзээрэй. Ингэснээр тухайн хүнд сайхан сэтгэгдэл төрөх бөгөөд та түүнтэй амархан хэл амаа ололцоно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх