Хайх

Танд урам зориг өгдөг зүйлсийг тэмдэглэж авах нь яагаад чухал вэ?

Өнгөрсөндөө дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөхийн тулд

Танд урам зориг өгдөг зүйлсийг тэмдэглэж авах нь яагаад чухал вэ?

Text: Бюро 24/7

Өнгөрсөн амьдралаа дүгнэж, ирээдүйд хөгжих арга замыг олохын тулд танд урам зориг өгч байгаа зүйлсийг тэмдэглэж авах хэрэгтэй гэдгийг Quartz зөвлөж байна.

"Энэ арга барил нь бидний хэн болохыг мөн юу хийж чадахыг ойлгуулдаг" гэж томоохон байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг SYPartners компанийн тэргүүн Жессика Оркин хуваалцлаа. Түүний хэлснээр уг арга барилыг ашиглан удирдах албан тушаалд ажилд орох гэж буй хүмүүсийг сорих тохиолдол гардаг бөгөөд ингэснээр тухайн хүний хөгжлийн үйл явц, дутагдлуудыг олж харах боломжтой байдаг гэжээ.

Мөн Жессика Оркин уншсан номууддаа дүгнэлт хийж, тухайн ном өөрт нь ямар нөлөө үзүүлж байгааг ажигладаг байна. "Өнгөрсөн хэдэн жилийг эргэн харахад, миний амьдрал тодорхой үе мөчүүдэд янз бүрийн нөлөөнд автан хэрхэн өөрчлөгдсөнийг дүгнэж болно. Энэ нь миний хувьд ямар зүйлс чухал болох, ирээдүйд яг юуг өөрчлөх хэрэгтэйг шийдвэрлэхэд тусалдаг" хэмээн тэрээр хэллээ.

Үүнээс гадна бид урам зориг өгч буй зүйлсийнхээ эх сурвалжийг олж тогтоож, бусдын санаа, уран бүтээлийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал байдаг аж. Ялангуяа залуу уран бүтээлчдийн хувьд энэ нь маш өндөр ач холбогдолтой. Учир нь тэд өөрийгөө хайж, онцлог чанараа тодорхойлохыг хүсдэг. Уран бүтээлч, IDEO компанийн график дизайнер Майкл Хендрикс хэлэхдээ бусдын бүтээлээс урам зориг авч, тухайн уран бүтээлчийг үнэлж сурах нь бидэнд эрх чөлөө өгдөг гэжээ. "Хүн бүр л хэн нэгний амжилт, ололт дээр түшиглэж, суралцдаг. Энэ нь ч хэвийн үзэгдэл юм" гэж тэрээр онцолсон юм.

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх