Хайх

Australian Open 2016 тэмцээн өнөөдрөөс эхэллээ

Australian Open 2016 тэмцээн өнөөдрөөс эхэллээ

Теннист дурлагчдад

Text: Б.Амина


Зураг:

Жил бүрийн нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст Австралийн Мельбурн хотноо зохион байгуулагддаг Australian Open тэмцээн 18-31-ний өдрүүдэд болно

Анх 1905 онд үүсгэн байгуулагдсан уг тэмцээн дэлхийн мэргэжлийн теннисчдийн French Open, Wimbledon, US Open зэрэг томоохон тэмцээнүүдийн анхных нь юм. Энэ жил 104 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Australian Open 2016 тэмцээн мэргэжлийн эрэгтэй, эмэгтэй теннисчдийн дунд ганцаарчилсан, хос, холимог төрлөөр явагдах ба өсвөр насны (18 наснаас доош) болон тэргэнцэртэй тамирчдын дунд ганцаарчилсан болон хос төрлөөр явагдах юм. Өнөөдрөөс эхэлсэн энэхүү нэр хүндтэй тэмцээнийг бид онлайнаар шууд үзэх боломжтой ба  цагийн хуваарьтай эндээс танилцаарай.

Дашрамд дурдахад энэ жилийн тэмцээний шагналын нийт сан 44,000,000 Австрали доллар байх ажээ.

 

цааш үзэх