Хайх

eSport буюу цахим спорт нь Олимпийн хөтөлбөрт нэмэгдэх үү?

Асар хурдацтай хөгжиж буй спортын шинэ төрөл

eSport буюу цахим спорт нь Олимпийн хөтөлбөрт нэмэгдэх үү?

Text: Бюро 24/7

eSport буюу цахим спорт нь дэлхий нийтийн нүдэн дээр асар хурдацтай хөгжиж, цахим спорт сонирхогчид ба үзэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 2018 онд eSport үзэгчдийн тоо 200 саяыг давсан бол, 2020 онд энэ тоо 600 саяд хүрэх магадлалтай байна. Түүнчлэн цахим спорт үзэгчдийн 25% нь эмэгтэйчүүд байдаг тухай сонирхолтой статистик гарчээ.

2017 онд Азийн Олимпийн Зөвлөл цахим спортыг мэргэжлийн спортын төрөлд хамруулж, 2022 онд Хятадын Ханьжоу хотод зохиогдох Азийн спортын их наадамд албан ёсоор оруулах болсноо мэдэгдсэн юм. Түүнчлэн наймдугаар сард зохиогдсон "Жакарта-2018" Азийн наадамд цахим спортыг үзүүлэх хэлбэрээр оролцууллаа.eSport буюу цахим спорт нь Олимпийн хөтөлбөрт нэмэгдэх үү? (фото 1)

Гэсэн хэдий ч олон улсын Олимпийн наадамд цахим спорт шинээр нэмэгдэх үү гэдэг асуулт олны анхаарлыг татаж байсан бөгөөд өчигдөр олон улсын Олимпийн Хорооноос энэ тухай тайлбар хийжээ. "Хүчирхийлэл, аллагын сэдэвтэй видео тоглоом Олимпийн наадамд оролцох нь ёс зүйд үл нийцнэ. Хэдийгээр бокс, туялзуур сэлэм зэрэг тулаант спортууд Олимпийн хөтөлбөрт хамрагддаг нь үнэн ч эдгээр спорт нь тулааны соёлжсон хэлбэр юм" хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдээд байна.

Гэхдээ "Rocket League", "FIFA" зэрэг уралдааны сэдэвтэй видео тоглоомууд Олимпийн төрөлд нэмэгдэх боломжтойг үгүйсгэх аргагүй юм.

Дашрамд дурдахал "Токио-2020" Олимпийн наадамд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор скейтбоард, серфинг, спорт авиралт, 3х3 сагсан бөмбөг дугуйн спортын чөлөөт-BMX зэрэг шинэ төрлүүд нэмэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх