Хайх

Фитнессийн ертөнцийн нөлөө бүхий таван хүн

2017 оны

Фитнессийн ертөнцийн нөлөө бүхий таван хүн

Text: Г.Тэмүүлэн

Forbes сэтгүүл фитнессийн ертөнцөөс олон нийтийн сүлжээнд хамгийн их нөлөөтэй болж чадсан одуудыг нэрлэлээ

Өнөөдөр фитнессийн тухай мэдээлэл олж, дасгал хийх урам зориг авахын тулд хол явах шаардлагагүй болжээ. Зүгээр л ухаалаг утсаа асаагаад Instagram-аар "аялахад" л танд дасгал хийж, сайхан биетэй болох хүсэл хангалттай төрөх болно. Олон нийтийн сүлжээ танд эрүүл амьдралын хэв маягтай болоход тань тусалж чадах ч яг аль фитнесс хуудас дагахаа та сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл Forbes сэтгүүл фитнессийн салбарын хамгийн алдартай, нөлөө бүхий одуудын рейтинг танилцуулсан байна. Forbes энэхүү рейтингийг гаргахдаа тухайн хүний дагагчийн тоо, тархалт, хүртээмжтэй байдал, орлого зэрэг хэд, хэдэн хэмжүүрээр шалгаруулжээ. Бюро 24/7 энэхүү жагсаалтын эхний таван байранд шалгарсан фитнессийн салбарын одуудыг танилцуулж байна.

Кайла Итсинес

A post shared by Kayla Itsines (@kayla_itsines) on

Одоо дөнгөж 25 настай Кайла "Bikini Body Guides" гэх нэртэй дасгалын хөтөлбөр зохиосон бөгөөд Instagram-ын "фитнессийн хатан хаан" гэж нэрлэгдээд байгаа. Түүний "Sweat with Kayla" апп өнгөрсөн онд л гэхэд 17 сая долларын орлоготой ажиллажээ. Автрали гаралтай бүсгүй анх фитнесс дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бол одоо тэр олон нийтийн сүлжээг ашиглан өөрийн гэсэн фитнесс эзэнт гүрэн бүтээсэн байна. Кайла Итсинес амжилттай аппаас гадна бестселлер ном бичиж, фитнесс аян зохиодог.

Женнифер Селтер

A post shared by Jen Selter (@jenselter) on

Женнифер Селтер буюу Жен Селтер нэрээрээ олонд танигдсан Нью-Йорк хотоос гаралтай бүсгүй одоо Instagram хуудсандаа 11 сая дагагчтай. Тэрээр анх өөрийн чанга бие болон гайхалтай хэлбэртэй өгзөгний ачаар нэр алдарт хүрсэн юм. Нэгэн цагт "gym"-д хүлээн авагчаар ажиллаж байсан Жен одоо сурталчилгаа, "Fitplan" нэртэй апп болон зургаан өөр Instagram хуудаснаас (@couplegoals, @thatbikini г.м) орлого олдог. Үүгээр ч зогсохгүй Жен Селтер энэ зун фитнесс тоноглолын брэнд танилцуулах гэж байна.

Эмили Скай

Австралийн фитнесс блогер Эмили Скай 2011 оноос эхлэн өөрийн эрүүл амьдралын хэв маяг, фитнесс туршлагаасаа хүмүүстэй хуваалцаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар түүний Instagram хуудас аль хэдийнэ хоёр сая дагагчтай болжээ. Одоо Эмилигийн орлогын эх үүсвэрийн зөвхөн тодорхой хувийг л  фитнесс апп болон видео сургалтууд эзэлдэг. Тэрээр гоо сайхны марк үүсгэн байгуулж, 2018 онд Reebok брэндтэй хамтарч пүүзний цуглуулга гаргахаар төлөвлөөд байна.

Мишель Левин

Венесуэл улсаас гаралтай олон улсын фитнесс модель, бодибилдингийн тамирчин Мишель Левин "бие" гэдэг хочоороо алдартай. Тэрээр мөн л Жен Селтерийн адилаар "Fitplan" аппаар дамжуулж өөрийн гэсэн дасгалын хөтөлбөрөө хүмүүст хүргэдэг. Мишель Instagram хуудсандаа 10,3 сая дагагчтай ба тус олон нийтийн сүлжээнд нэг сурталчилгаа байршуулахдаа 10,000 долларын цалин авдаг байна. Ингээд ч зогсохгүй Мишель Левин өөрийн гэсэн фитнесс бэлдмэл болон хувцас, хэрэгсэл гаргадаг.

Жо Уикс

Их Британийн фитнесс гуру Жо Уикс анх Twitter дээр эрүүл хооллолт, фитнесс зөвлөгөө өгч карьераа эхлүүлсэн юм. Жо Уикс "Lean In 15" нэртэй хоолны цуврал ном бичиж, Youtube сувгаараа фитнесс хичээлүүд зааж, өөрийн гэсэн DVD гаргасан гээд чамгүй амжилтанд хүрчээ. Мөн Жо Microsoft, Uncle Ben's rice зэрэг томоохон компаниудтай ч хамтарсан байна.

  • Зураг:
Цааш үзэх