Хайх

Гавьяат тамирчин Д.Сумъяаг ялсан Бразилын тамирчин дүрэм зөрчөөгүй

Гавьяат тамирчин Д.Сумъяаг ялсан Бразилын тамирчин дүрэм зөрчөөгүй

Мэргэжлийн шүүгчийн тайлбар

Text: Ж.Чинбат


Монголчууд цахим сүлжээнд Олон улсын жудо бөхийн холбоо Бразил улсын талд үйлчилсэн шийдвэр гаргалаа гэх шуугиан дэгдээж, #IJF хаштагтай зургууд оруулж байна. Гэвч олон улсын шүүгч М.Бөхбат шүүгчид зөв шийдвэр гаргасан гэх тайлбар өглөө

Өнөөдрийн Улаанбаатарын хуртай өглөө хүн бүрийн сэтгэлийг дэнслүүлж чадлаа. Алтын дайтай мөнгөн медаль хүртсэн гэж хүн бүхэн гавьяат тамирчин Д.Сумъяаг өмөөрч байна. Тэрбээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд "сонгодог" жудо үзүүлж, японы Олимпийн аварга тамирчин Мацумото Каориг энгэр ханцуйнаас үүрч, цэвэр ялсан билээ. Харамсалтай нь алтан медалийн төлөөх тоглолтонд Бразил улсын тамирчин Рафеала Силва түүнийг гараар хөл авч ялсан байгаа. Үүнийг монголын хөгжөөн дэмжигчид дүрмийн бус тоглолт гэж үзсэн. Гэвч олон улсын жудо бөхийн шүүгч М.Бөхбат твиттер хуудсаар дамжуулж, "Дүрмийн дагуу ханцуй атгасан бол гараар хөлөнд хүрч болно" гэж мэдэгдлээ. 

Ямартаа ч мөнгөн медалийн эзэн Д.Сумъяа бид бүхнийг гайхалтай сайхнаар баярлуулж чадлаа. Түүний амжилт 2008 Бээжингийн Олимпийн наадамд гавьяат тамирчин О.Гүндэгмаа анхлан мөнгөн медаль авч, амжилтын буухиа эхлүүлсэн түүхтэй адил энэ удаад Риод давтагдана гэж хүн бүхэн хүлээж байна. Гайхамшигт Олимп үргэлжилсээр...

цааш үзэх