Хайх

Хүүхдийн тэрэг түрсэн загвар өмсөгчийн зураг залуу ээжүүдийг бухимдууллаа

Хүүхдийн тэрэг түрсэн загвар өмсөгчийн зураг залуу ээжүүдийг бухимдууллаа

Хайраас үзэн ядалт уруу ганц алхам


Зураг:

Загвар өмсөгч Имре Стиекема 2 настай охиныхоо хамтаар идэвхитэй эцэг эхчүүдэд зориулан бүтээсэн Bugaboo хүүхдийн тэрэгний сурталчилгаанд оролцсон байна. Гэвч түүний гадна төрх болон зурган дор бичсэн тэмдэглэгээ залуу ээжүүдэд доромжлол шиг санагджээ

Зурган дээр усны хувцас өмссөн, гайхалтай бие бялдараа харуулсан 23 настай Имре Стиекема охин Лимитэйгээ гүйлт хийж буйгаар гарчээ. Харин зурагны тайлбарт: "See how model and mum Ymre Stiekema stays fit and healthy with the Bugaboo Runner" эсвэл "Bugaboo Runner-тэй загвар өмсөгч, "Ээж болсон Имре Стиекема хэрхэн биеэ эрүүл чийрэг хэвээр хадгалдагийг харна уу" гэж бичжээ. Энэ сурталчилгаа гараад тун удалгүй  залуу ээжүүдээс хариу сэтгэгдэл сонсож эхэлсэн  байна.

"Би хүүхдүүдтэйгээ салхинд гарахдаа ихэвчлэн маш ядарсан байдаг болхоор хувцсаа ч авахаа мартдаг"

"Одоо л юуг буруу хийж байснаа ойлголоо.... Хуучин галбиртаа эргэж орохын тулд би гүйх үедээ заавал Bugaboo-г түрэх хэрэгтэй байсан юм байна шүү дээ"

Хүүхдийн тэрэг түрсэн загвар өмсөгчийн зураг залуу ээжүүдийг бухимдууллаа (фото 1)

Ийнхүү сэтгэгдлүүд  интернетэд дүүрэн гарсан байна. Тэдний дотроос зарим нэг эмэгтэйчүүд "Ихэнх ээжүүд загвар өмсөгчидтэй адил биш" гэсэн байхад олонх нь хүүхдийн тэрэг хэт өндөр үнэтэй байгаад бухимдаснаа илэрхийлжээ ($300-$1500 үнэтэй).

Тус шүүмжлэлд өртөөд буй хүүхдийн тэргийг зохион бүтээгчид энэ явдлыг залруулахдаа "Бид зөвхөн эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой байсан" гэж мэдэгджээ. Харин таны бодлоор залуу ээжүүд ийм эрч хүчтэй байх боломжтой юу?

цааш үзэх