Хайх

Диско давхилт: Хамбургийн Ziesel Park

Диско давхилт: Хамбургийн Ziesel Park

Text: Б.Амина


Зураг:

Германы Хамбург хотод очих хүмүүст заавал туршиж үзэх сонирхолтой газар санал болгъё

Go Cart-наас уйдаж, өөр сонирхолтой жолоодлого эрэлхийлж байгаа хүмүүсийн сонорт Ziesel Park-ийг танилцуулъя. Энд дэлхийд ердөө зуун ширхэг үйлдвэрлэгдсэн Ziesel гэх танк шиг гинжит хөдөлгөгчтэй машины арав нь бий. Та түүгээр олон төрлийн бартааг туулж, хагас км замд уран жолоодлогоо сорьж болох юм. 

Явдаг сандал, эсвэл бүхээггүй танк шиг цагт 20 мл хурдлах энэхүү машин 800 гаруй кг жинтэй бөгөөд 30 мянган долларын үнэтэй гарчээ. Мөн Ziesel газ биш литигээр ажилладаг. Магадгүй үүгээр зугаацах нь танд видео тоглоом тоглож байгаа юм шиг мэдрэмж төрүүлж магадгүй. Тэгэхдээ цас, элс, шорооноос эхлээд ямар ч зам таны өмнө гарч ирж мэднэ.  Мөн гадаа халуун байхад тэд улам адал явдалтай болгохын тулд замыг шалбаагаар дүүргэдэг ажээ.

Ziesel Park-ийг байгуулсан Маттиас Онкэн анх жилийн өмнө Ziesel-ийн уралдаанд оролцсны дараагаар энэ "галзуу машин"-ыг бусад хүмүүст унуулах санаа төрсөн байна. Та хэрэв энд ирвэл нэг удаа, 12 минут жолоодоход 17 ам доллар төлнө. Дээр нь оройн цагаар  тэндэхийн DJ орчныг илүү хөгжилтэй болгодог байна. 

Диско давхилт: Хамбургийн Ziesel Park (фото 1)

Паркийн эзэн саадгүй байдалд анхаарал их хандуулдаг тул тэргэнцэртэй зорчигчдыг ч унаж болох боломжийг хангаж чаджээ. Мөн Ziesel 12-оос дээш насныханд зориулагдсан ч, 10-аас дээш насныхан унаж болох segway буюу хоёр дугуйт босоо машин тэнд бас бий.

Хамбургаас өөр хотод ийм адал явдал хүсч байна уу? Тэгвэл таны адреналиныг ялгаруулах бусад газруудаас санал болгоё. Францад дөрвөн дугуйт Swincar, Англид багаараа баяр тэмдэглэх, эсвэл төрсөн өдрийн баярт тохиромжтой танк унах төв олон байгаа. Мөн Америкийн Kэнтаки мужийн Louisville Mega Cavern 17 милийн агуйд дугуй ухах боломж олгодог. Гэхдээ Ziesel -ийн DJ нар илүү хөгжилтэй орчныг зочиддоо амладаг байна.

 

цааш үзэх