Хайх

Л.Ням: Монголын жудочид бүрэн судлагдсан, тэгэхдээ

Л.Ням: Монголын жудочид бүрэн судлагдсан, тэгэхдээ

Дасан зохицох чадвар

Text: Ж.Чинбат


Зураг: International Judo Federation

Монгол тамирчдын хөдөлгөөн бүрийг сэтгэл санааны байдалтай нь хослуулж судалсан улс орнуудтай өрсөлдөхдөө бидний хийж чадах хамгийн сайн зүйл юу вэ?

2016 оны Олимпын наадмын эрх авах жудо бөхийн тэмцээн сая Казакстаны нийслэл Астана хотод болж өнгөрлөө. Удахгүй 7 хоногийн дараа, есдүгээр сарын 7-12-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотноо Дэлхийн чөлөөт бөхийн аварга, түүний дараа 10-р сарын 5-15-нд Катарын нийслэл Доха хотноо Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдоно. Эдгээр тэмцээнүүдэд манай шигшээ багийнхан бэлэн үү?

"Астана 2015" Жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бидэнд "Монголчууд бүрэн судлагдчихав уу" гэсэн асуултыг дахин тавилаа. Үүнийг бид Олимпийн наадамд монголын баг тамирчдыг амжилт үзүүлэхэд зориулсан эрдэм шинжилгээний ажил хийдэг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ням гуайгаас тодрууллаа. Тэрбээр амьдралынхаа дөч орчим жилийг /10 жил тамирчин, 15 жил дасгалжуулагч/ спортын ертөнцөд өнгөрөөсөн ба 1993-1995 онд Энэтхэгийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. 

Л.Ням: Монголын жудочид бүрэн судлагдсан, тэгэхдээ (фото 1)

Монголын тамирчид бүрэн судлагдчихсан гэж хүмүүс ярих боллоо. Энэ амжилтанд нөлөөлөхүйц хүчин зүйл мөн үү?

Манай жудочид дэлхийд дээгүүрт орох, чансаа сайтай бөхчүүд олонтой болсон учраас биднийг маш сайн судалж байгаа. Нэг бөх олон дэлхийн аварга, Олимпийн наадамд ороод ирэхээр байнга ажигладаг учраас Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар аваргууд ерөнхийдөө судлагдсан. Шигшээ багийн тамирчдын заримых нь нас явсан, зарим нь бүрэн судлагдсан байдал амжилтанд шууд нөлөөлнө.

Монголын тамирчдад зориулж Дэлхийн жудо бөхийн холбоо хөл хамж авдаг мэхийг хориглосон гэж тамирчид хэлдэг. Энэ үнэн үү?

Тийм зүйл бий. Яагаад гэвэл жудо Японоос гаралтай спорт шүү дээ. 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд Н.Түвшинбаяр түрүүлэхдээ аварга болох хамгийн их магадлалтай Японы бөхийг ганц алдартай мэхээрээ, хоёр хөлийг нь авч, дээш нь харуулж унагаад ихэнхи оноогоо авч хожсон. Тиймээс ер нь цаашид монголчуудыг ялаад байх боломж гаргахын тулд энэ мэхийг нь хориглох нь зүйтэй юм байна гэдгийг тэд судалгаагаар тогтоож, дараагийн жилээс хоёр хөл хамахыг болиулчихсан.

Тэгвэл бид ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Тэглээ ч гэсэн бид төлөвлөлт буюу тэр л дүрэмд нь зохицуулж сургалтын арга барилаа өөрчилсөн. Манай тамирчид ч үүнд амархан дасч байгаа. Бид сэтгэлгээний болон бие бялдарын аль ч хувилбарт дор нь дасан зохицож чаддаг. Тийм ч учраас энэ чанараараа сая гурван хүрэл медаль авчихлаа. Сайн байна.

/Үүний дараа, наймдугаар сарын 30-нд Монголын эрэгтэй баг Дэлхийн аваргаас түүхэн дэх анхны хүрэл медалиа хүртсэн. Ред/

 

цааш үзэх