Хайх

Mongolian Saturday Кинландын морин тойруулгад уралдана

Өнөөдөр

Mongolian Saturday Кинландын морин тойруулгад уралдана

Text: Г.Тэмүүлэн

Өнөөдөр АНУ-ын Кентакки мужийн Кинландын морин тойруулгад алдарт уяач Э.Ганбатын сойсон Mongolian Saturday хүлэг уралдах гэж байна. Mongolian Saturday энэ удаад нийт 200,000 долларын шагналын сантай "Shakertown Stakes" уралдаанд өрсөлдөх бөгөөд унаач Хосе Лескано унах болно. Д. Ганбаатарын "Mongolian Saturday" өмнө нь 2015 оны "Breeders' Cup" тэмцээнд түрүүлж, нэг сая долларын шагналыг хүртэж байсан билээ.

Mongolian Saturday хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Флорида мужийн Галфстрим Парк дахь "Silk's Run" уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Цааш үзэх