Хайх

Ж.Нарантунгалаг цолоо хамгаалахаар Марат Гафуровын эсрэг тулалдана

Ж.Нарантунгалаг цолоо хамгаалахаар Марат Гафуровын эсрэг тулалдана

ONE хөнгөн жингийн Дэлхийн аварга

Text: Б.Энхжин


Зураг:

Арваннэгдүгээр сарын 21-нд буюу энэ Бямба гарагт Бээжин хотын Үндэсний Олимпийн спортын төвд Ж.Нарантунгалаг өөрийн цолоо хамгаалахаар Оросын тамирчин Марат Гафуровтай тулалдана

Монгол улсаас гарсан анхны холимог тулааны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аварга Ж.Нарантунгалаг өнгөрсөн жилийн наймдугаар сард "ONE: REIGN OF CHAMPIONS" тулаанд Кожи Ойшиг ялж, ONE хөнгөн жингийн Дэлхийн аварга болсон билээ. Тэрээр энэ удаад цолоо хамгаалж хөнгөн жингийн төрөлд хэн нь хаан гэдгээ шийдэхээр   Оросын тамирчин дэлхийн аварга Марат "Кобра" Гафуровтай тулалдахаар болсон байна. Ж.Нарантунгалаг өмнө нь карате болон жудогоор хичээллэж байсан ба хар бүстэй тэрээр яагаад холимог тулаанд ийм амжилттай байгаад гайхах зүйлгүй юм.

"Холимог тулаан бол бусад тулааны төрлүүдээс хамгийн хэцүү, хүнд төрөл. Тийм ч учраас би үүнийг сонгосон" хэмээн Ж.Нарантунгалаг ярьсан байна. Мөн "Миний амжилт Монголын залуусыг, тамирчдыг холимог тулааны төрөлд ороход урам зориг өгнө хэмээн найдаж байна" гэжээ. Маргаашийн тулаанд түүнийг амжилтаа бататгах хүртэл бүгдээрээ дэмжицгээе.

 

цааш үзэх