Хайх

Нью-Йорк дахь Shadowbox боксын клуб

Нью-Йорк дахь Shadowbox боксын клуб

Old school

Text: Б.Амина


Бага зэрэг винтэж, мөн бага зэрэг бутик хэв маяг бүхий Shadowbox студи Нью-Йоркчуудад маш их таалагдсан тул үүсгэн байгуулагчид нь Бруклинд дахин нэг салбар нээх гэж байна

Тэдний Instagram хуудаснаас харахад л амжилтын нууцыг нь бага ч болов мэдэж болохоор аж. Үйлчлүүлэгчид Shadowbox боксын клубын виртуал орон зайтай танилцсаны дараа студийн бодит байдлыг сонирхохоор очиход тоосгон хана, засаж янзлаагүй мэт тааз гээд бүх зүйл нь винтэж хэв маягтай клуб угтана. Студид мөн цэвэр шүүсний баар, тав тухтай хувцас солих өрөө, ретро стилийн эрчилсэн олсоор хүрээлсэн боксын ринг, мешок цохих танхим гээд бүгдийг төвлөрүүлжээ. Клубын үүсгэн байгуулагчид студид суурилуулсан аудио системд ч гар таталгүй хамгийн сайнаас нь сонгосон байна.

Нью-Йорк дахь Shadowbox боксын клуб (фото 1)

Нью-Йорк дахь Shadowbox боксын клуб (фото 2)

Нью-Йорк дахь Shadowbox боксын клуб (фото 3)

Нью-Йорк дахь Shadowbox боксын клуб (фото 4)

цааш үзэх