Хайх

Олимпийн наадмаас хоцрохгүй байх дөрвөн гол апп

Олимпийн наадмаас хоцрохгүй байх дөрвөн гол апп

Татаад аваарай

Text: Ж.Чинбат


Зуны Олимпийн наадам эхлэхэд долоо хоног үлдлээ. Өнгөрсөн 2012 оны Лондонгийн Олимпийн наадмыг BBC телевиз анх удаа интернэтээр шууд дамжуулсан. Тэгвэл энэ удаад хүмүүс ажил, аяллынхаа хажуугаар Олимпийн шинэлэг мэдээллээс хоцрохгүйн тулд ухаалаг төхөөрөмжид зориулсан аппууд татан авч байна

Зуны XXXI дэх удаагийн Олимпийн наадамд оролцож буй Монгол улсын шигшээ багийн 44 тамирчины тоглолтууд ихэвчлэн шөнийн 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд явагдана. Жишээ нь 14 монгол тамирчин оролцож буй  Жудо бөхийн эхний тоглолтууд Риогийн цагаар наймдугаар сарын 6-ны 10:00-13:00, 15:30-18:10 цагт буюу Улаанбаатарт (+12 цаг) 22-01:00, 03:-06:10-ын хооронд болохоор байна. Тэгэхээр та хэрэв шөнө МҮОНТВ-р шууд дамжуулалт үзэхгүй байлаа ч өглөө сэрмэгцээ шинэ мэдээ авахыг хүсвэл эдгээр дөрвөн апп-д анхаарлаа хандуулаарай. 

The Olympics official app  - Олимпийн наадмын албан ёсны аппликэйшн

Олимпийн наадмаас хоцрохгүй байх дөрвөн гол апп (фото 1)

Олон Улсын Олимпийн Хорооноос гаргасан энэхүү апп нь танд албан ёсны мэдээлэл болон нийтлэлүүдийг хүргэнэ. Тиймээс та нийгмийн сүлжээгээр гарах баттай эсэх нь үл мэдэгдэх, дээр нь хувь хүний сэтгэгдэл давамгайлсан мэдэээллээс ангид байж чадна. Мөн зөвхөн Рио 2016-гийн Олимпоор зогсохгүй 1896 оноос хойш зохиогдсон бүх л наадмын тухай та эндээс мэдээлэл авч болно. 

NBC Olympics: Rio News and Results app

Олимпийн наадмаас хоцрохгүй байх дөрвөн гол апп (фото 2)

Шинэлэг загвар, дизайнтай энэхүү апп танд маш өндөр чанартай видео бичлэгүүд үзэх боломж олгоно. Та хамгийн тренд болж буй үйл явдлуудаас гадна спортын төрлүүдээр дагнасан мэдээллийг аваарай. Сануулж хэлэхэд шуурхай мэдээг сануулах горим илүү амттай байх болно шүү. 

ESPN

Олимпийн наадмаас хоцрохгүй байх дөрвөн гол апп (фото 3)

Үйл явдлыг дөнгөж болсон даруйд нь танд хүргэж, Олимпийн медальт тоглолтуудын үр дүнг өндөр чанартай зураг видеотой өгөх гээд үндсэн бүх боломж энэ аппд бий. Түүний бас нэг давуу тал гэвэл та шинэ мэдээнүүдийг радиогоор  хүлээн авч сонсох боломжтой. Тиймээс машин барьж байхдаа, эсвэл хийж буй ажлаасаа сатаарахгүйгээр Риотой хамт байхыг хүсэгчдэд нэн тохиромжтой. 

BBC Sport

Олимпийн наадмаас хоцрохгүй байх дөрвөн гол апп (фото 4)

Их Британий гол мэдээллийн хэрэгсэл болох BBC -гийн Sport апп Рио 2016-гийн үеэр албан ёсны мэдээгээр бялхах болно. Шууд видео дамжуулалт, Рио 2016-гийн эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг та эндээс хүлээн аваарай. Сануулж хэлэхэд тус аппыг нээхэд "Top stories & Rio news" гэх сонголт байгааг идэвхижүүлэхээ мартуузай. Мөн My Alert тохиргоон дээр нь Монголын баг тамирчдын мэдээллийг On болгож тааруулаарай. 

 

цааш үзэх