Хайх

Жин хасах хүсэлтэй хүмүүст: Нимбэгтэй уснаас илүү үр дүнтэй гурван төрлийн ундаа

Юу уувал хурдан хугацаанд жин хасах вэ?

Жин хасах хүсэлтэй хүмүүст: Нимбэгтэй уснаас илүү үр дүнтэй гурван төрлийн ундаа

Text: Г.Тэмүүлэн

Өглөө бүрийг нимбэгтэй усаар эхлүүлэх нь эрүүл мэндэд олон ашиг тустай байдгийг бид өмнө нь мэдээллэж байсан. Гэхдээ нимбэгтэй ус уух нь жин хасахад төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг Women's Health сэтгүүл мэдэгджээ. Тэгвэл жин хасах хүсэлтэй хүмүүс нимбэгтэй усыг ямар ундаагаар орлуулж, хэрхэн жин хасах үйл явцаа түргэсгэж болохыг энэхүү нийтлэлээс хараарай. Мөн аливаа жин хасах хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө эмчийн зөвлөгөө авах шаардлагатай байдгийг анхаарна уу.

Кофе

Жин хасах хүсэлтэй хүмүүст: Нимбэгтэй уснаас илүү үр дүнтэй гурван төрлийн ундаа (фото 1)

Кофе бол байгалийн гаралтай эрч хүчийн ундаа юм. Journal of Sports Medicine and Physical Fitness сэтгүүлд бичсэнээр дасгал хийхээсээ өмнө нь кофе уух нь эрч хүчээр хангаж, ядралгүй илүү удаан хичээллэх боломжийг олгодог байна. Gym-д хичээллэхээсээ өмнө кофе уусан хүмүүс хөлний булчингийн дасгал хийхэд зориулагдсан төхөөрөмж дээр 20% илүү давталттай хичээллэж байсныг тус сэтгүүл онцолжээ. Гэхдээ элсэн чихэр, цөцгий агуулаагүй хар кофе уух хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй юм шүү.

Мөстэй ус

Жин хасах хүсэлтэй хүмүүст: Нимбэгтэй уснаас илүү үр дүнтэй гурван төрлийн ундаа (фото 2)

Та уух гэж буй усандаа нимбэгний оронд мөс хийгээд үзээрэй. Мөстэй хүйтэн ус уусны дараа хүний бие хэвийн хэмдээ эргэн очихын тулд илүү их энергийг зарцуулах болно. Өдөрт гурван удаа мөстэй ус уух нь нэмэлт 100 калорийг шатаана гэж Kansas City Royals бейсболын багийн хоол тэжээлийн мэргэжилтэн, алдарт "The Pinterest Diet" номын зохиолч Митзи Дулан ярьсан байна. Мөн хэрэв та өдөр бүр мөстэй ус ууж заншвал нэг жилийн хугацаанд 4,5 кг жин хасаж чадна гэж тэр онцолсон юм.

Ногоон цай

Жин хасах хүсэлтэй хүмүүст: Нимбэгтэй уснаас илүү үр дүнтэй гурван төрлийн ундаа (фото 3)

Антиоксидантаар баялаг ногоон цай нь асар бага илчлэг агуулахын зэрэгцээ өөх шатаах үйл явцыг түргэсгэдэг. Journal of the American College of Nutrition сэтгүүлийн нэгэн судалгаанд хоёр сарын турш өдөрт дөрвөн аяга ногоон цай ууж байсан хүмүүс, цэвэр ус ууж байсан хүмүүсээс 2,7 кг жин илүү хассан нь тогтоогдсон юм. Мөн European Journal of Nutrition сэтгүүлийн 2013 онд нийтэлсэн судалгаанд ногоон цай тогтмол уудаг хүмүүс бусадтай харьцуулбал илүүдэл жингүй байсан нь батлагдсан байдаг. Women's Health сэтгүүл шинэхэн хандалсан, сайн чанарын ногоон цай сонгохыг зөвлөж байна. Учир нь дэлгүүрт борлуулагдаж буй лонхтой ногоон цайнууд элсэн чихэртэй байхаас гадна, антиоксидантын хэмжээ нь бага байдаг аж.

  • Зураг:
Цааш үзэх