Хайх

Ирээдүйд iPhone утаснууд 3D мэдрэгчгүй болно

Ирээдүйд iPhone утаснууд 3D мэдрэгчгүй болно

RIP 3D Touch

Text: Бюро 24/7


iPhone гар утасны 3D мэдрэгч функц шинээр танилцуулагдах загвараас хасагдах болсон тухай Cult of Mac мэдээллээ.

Тодруулбал, 2019 онд танилцуулагдах iPhone гар утасны шинэ загварын дэлгэцэнд Сover Glass Sensor гэх шинэчлэлт орж байгаатай холбогдуулан утасны мэдрэгч болон дэлгэцийг салангид байлгах тул 3D мэдрэгч функц цаашид орших боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч шинэ утас илүү хөнгөхөн болж, дэлгэцний хамгаалалт сайжрах гэнэ.

KGI Securities компанийн шинжээч Мин Чи Куогийн мэдэгдсэнээр, 3D мэдрэгч шинээр танилцуулагдах 6.1 инчийн дэлгэцтэй загваруудаас устах болов ч Plus загварууд дээр 2019 он хүртэл үлдэх бололтой.

Эргэн сануулахад 3D мэдрэгч функц нь 2015 онд худалдаанд гарч байсан iPhone 6S загвар дээр анх танилцуулагдаж байсан билээ.

Ирээдүйд iPhone утаснууд 3D мэдрэгчгүй болно (фото 1)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх