Хайх

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch

Онцгой үйл явдлын бүрэн танилцуулга

Text: Ж.Чинбат


Энэ жил Apple-ийн түүхэнд хамгийн гайхамшигтай жил болсон гэдгийг Тим Күүк өнгөрсөн шөнө Сан Франциско хотоос зарлаж, үүнийг батлах дөрвөн шинэ бүтээлээ танилцууллаа

Өглөө бүр онцгой байдаг ч 2015 оны есдүгээр сарын 9-ний "Apple special event" болсон өглөө бүр онцгой байлаа. Одоо бидэнд Hermès оосортой iWatch, хамгаас хүчирхэг iPad Pro, 4К чанартай видео хийдэг iPhone 6s, илүү дэвшилтэд Apple Tv гэх дөрвөн шинэ технологийн гайхамшгийг өөрийн болгох боломж нээгдлээ. Дээр нь нэмээд iCloud бүр их багтаамжтай болж, 50GB-1TB хүртэлх хэмжээг хэрэглээндээ тааруулан худалдан авах боломжтой болсон.

iWatch

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 1)

Өнгө өнгийн Apple Watch-ийг зүүснээр та түүнд дурлана. Спортлог, алтлаг, ган хар зэрэг олон төрөлтэй гарсан цагтай бугуйгаа та дээш өргөөд л агшин зуурт мэдээллийг хүлээн авч, дамжуулах болно. Дээр нь шинэлэг загвартай цагны бугуйн оосорт алдарт Hermès хамтарчээ.

Хүмүүст өдөр тутмын үйл хэргээ хөтлөн явуулахад хамгийн итгэлтэй туслах болсон энэ цаганд олон шинэ чадвар нэмэгдсэн. Үүнд Hey Siri ашиглан цагаа удирдах тохиргоо орох бөгөөд жишээ нь зөвхөн таны дуу хоолойг таньж цаг үйлдэл хийнэ.

iWatch цагны AirStrip апп нь хэрэглэгчийнхээ эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдийг бүртгэн авч, мэдээллээ таны эмч рүү илгээж цагийг хэмнэнэ. Илүү урт, илүү жаргалтай амьдрал бэлэглэх энэхүү цаг газрын зураг ашиглах өргөн боломж олгож байгаа. Одоо бугуйн цагаараа зөвхөн утасны дуудлага хийгээд зогсохгүй facebook мессэнжер ашиглаж, машин барьж байхдаа ч сатаарахгүйгээр аудио мессэж илгээгээрэй.

Дэлхийн хаана ч явсан хэлний бэрхшээлээс энэ цаг таныг аврана. Цагаараа iTranslate хийнэ гэдэг гайхалтай биш гэж үү. Apple -ийн зүгээс "Таны өмсөж байгаа зүйл таныг илэрхийлнэ" хэмээн үзэж, хүссэн үедээ цагны дэлгэц болон оосрыг өөрийн хэв маягт тохируулан солих боломж олгожээ. Нэмж хэлэхэд iWatch зориулсан аппын тоо аль хэдийн 10 мянгыг давжээ.

WatchOS2 цаг есдүгээр сарын 16-наас эхлэн, 349 доллараас эхлэх үнэтэйгээр худалдаанд гарна.

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 2)

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 3)

iPhone 6s ба 6s Plus

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 4)

Удаан хүлээсэн iPhone 6S алтлаг ягаан сарнайн өнгөтэй гарч ирлээ. Түүний юу өөрчлөгдөв гэвэл бүх зүйл нь өөрчлөгдсөн. Iphone 6S хэрэглэх үедээ та өмнө нь мэдэрч байгаагүй зүйлээ мэдрэх болно. 3D Touch нь нэг дарахад л өмнө хийж байснаасаа илүү ихийг хийнэ. Хөдөлгөөнт зургууд нь таны амьдралыг илүү гайхалтай болгож өгнө. Энэ бол ердөө л эхлэл.

3D Touch бол Multi-Touch-ийн дараагийн үе

iPhone нь хүмүүсийн технологийн хэрэгцээг Multi-Touch гаргаж ирснээр бүр мөсөн өөрчилж өгсөн. Харин 3D Touch нь таныг дэлгэцэн дээр удаан дарахад бүхнийг илүү түргэн, хялбар хийх боломж өгнө.

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 5)

Камер

iPhone 6S-ийн камерийн хүчин чадал нь төгөлдөржиж 12 мегапикселтэй, iSight горимоор сайжруулсан бөгөөд өмнөхөөсөө 50 хувь илүү автофокустай болсон. 4К видео бичлэг нь 1080P HD чанартай бөгөөд 1 дүрсэнд 8 сая пиксел буулгах нарийвчлалтай. Мөн селфи зураг авахад зориулсан шинэ 5МР-ийн FaceTime HD камер, дурсамжуудаа эргэн санах хөдөлгөөнт зургийн тохиргоо мөн нэмэгдсэн байна. Энэ нь таны зураг авахын өмнөх болон дараах үеийг танд эргэн үзүүлнэ гэсэн үг.

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 6)

Хурд 

Ухаалаг утсан дахь хамгийн дэвшилтэт, тусгай загварын 64bit А9 чипээр шинэ ухаалаг утсыг тоногложээ. Энэ технологи өмнө нь зөвхөн суурин компьютерт ашиглагдаж байсан бол одоо таны гарт ирлээ. Та өмнөхөөс 70 хүртэлх хувийн хурдан CPU болон 90 хүртэлх хувийн GPU үзүүлэлтүүдийг апп болон тоглоомуудаа хэрэглэх үедээ мэдрэх боломжтой.

Дизайн

Шинэчлэлт нь харахад нүдэнд тийм ч ил биш байдаг ч Iphone 6S-г сайн харах юм бол үндсээрээ өөрчлөгдсөнийг та мэдэх болно. Хүрээ нь сансарын төхөөрөмжүүдэд ашиглагддаг  хөнгөн цагааны хольцтой. Нүүрний шил нь бусад ухаалаг утаснаас илүү урт эдэлгээтэй, хамгийн бат бөх шил гэж Apple-ийн зүгээс тодорхойлж байна. Өнгөний хувьд саарал, мөнгөлөг, алтан шаргал, дээр нь алтлаг ягаан өнгө нэмэгджээ.

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 7)

Хурдан LTE,  Wi-Fi

Дэвшилтэт LTE нь өмнөхөөсөө хоёр дахин хурдтай болсон. Мөн Iphone 6S нь таныг Wi-Fi-тай холбогдсон байхдаа вэб ашиглах, апп татах үед хоёр дахин илүү хурд авах боломж олгоно.

Touch ID Дэвшилтэт хамгаалалт

Өндөр дэвшилтэт хурууны хээ мэдрэгч нь өмнө нь байснаасаа илүү хурдан бас сайжирсан бөгөөд Touch ID нь нээхэд илүү амар аюулгүй болжээ. Мөн та Apple Pay аппыг нэвтрүүлсэн нэг сая орчим дэлгүүрүүдэд хурууны хээгээрээ худалдаа хийх боломжтой. 

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 8)

iOS 9

Бусад утаснаас ялгаатай нь iOS 9 нь дэлхий дээрх хамгийн ухаалаг, дэвшилтэт, аюулгүй үйлдлийн систем юм. Шинэ хүчирхэг апп, Siri-гийн дэвшилт болон системийн нэмэлт чанар нь үүнийг илүү ухаалаг төгс болгож өгчээ.

 

iPad Pro

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 9)

Шинэчлэгдсэн iPad Pro-г хүмүүс дор хаяж гурван жил хүлээсэн. Тэр харин бидэнд яг л сансарын хөлөг шиг танилцуулгатай, одод эрхэст хуруугаа хүргэж байгаа юм шиг зураглалтайгаар ирлээ. Ухаалаг төхөөрөмжийн хамгийн том ололт болсон iPad Pro нь 12,9 инч дэлгэцтэй болсон байна. Түүн дээр тоглоом тоглох, бүх төрлийн үзвэр үзэх, бүрэн хэмжээний программ ажиллуулахад одоо ямар ч асуудалгүй болсон бөгөөд нэмэлт гар, үзэгтэй гарчээ.

iPad Pro -гийн дэлгэц нь 2732 x 2048 буюу 5.6 сая пикселийн нягтаршил үзүүлэх чадамжтай. Энэ нь Retina дэлгэцтэй MacBook Pro-оос ч илүү нягтаршилтай гэдгийг Apple-ийн дэлхий дахины маркетингийн ахлах ерөнхийлөгч Фил Шиллер онцолсон. iPad Pro шинэ A9x 64-бит чиптэй бөгөөд өмнөх загваруудаасаа 1.8 дахин хурдтай болсог гэсэн үг. Apple-ийн мэдэгдэж буйгаар iPad Pro нэг цэнэгээрээ 10 цаг ажиллах чадвартай. Тэр ийм том дэлгэцтэй ч гэсэн ердөө 6.9 мм нимгэн, бөгөөд ойролцоогоор 680 грамм жинтэй байх юм.

iPad Pro-гийн урьдчилсан захиалга энэ аравдугаар сараас эхлэх бөгөөд, 11-р сарын сүүлээр 799-1079 доллорын үнэтэйгээр худалдаанд гарна.

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 10)

Apple Pencil

Шинэхэн iPad Pro нэгэн "нууц" зэвсгийн хамт гарч байгаа нь Apple Pencil юм. Стив Жобс анх iPhone-ийг танилцуулахдаа "Бидний хуруу хамгийн шилдэг заагч хэрэгсэл, тийм байхад хэнд ч бичигч хэрэгсэл хэрэггүй" хэмээж байсан юм. Гэвч тусгай хэрэгсэл график дизайн бүтээх, зураг засах гээд олон бүтээл хийхэд зайлшгүй хэрэг болдог билээ. Шинэхэн үзэг нь дэлгэц дээр хурд болон даралтыг мэдэрнэ. Энэ нь ISKN ухаалаг дэлгэц эсвэл Adobe-ийн дижитал үзгийг санагдуулам бөгөөд бараг л Wacom таблетийг ч орлож болохоор болжээ. Мөн үзгээ хэрэглээгүй үедээ iPad-даа залган цэнэглэж болно. Танилцуулгын үеэр Apple жишээ болгож, Microsoft Office дээр юу хийж болохыг харуулсан. Үзэгний тусламжтайгаар Word дээр тэмдэглэгээ хийж, PowerPoint дээр дүрс зурсан нь шууд л график дүрс болон хувирах аж. Adobe-ийн Эрик Сноуден Adobe Photoshop FX гэх цоо шинэ апп бүтээжээ. Мэдээж түүн дээр үзгээ ашиглаж зурж болно. Үзгээрээ зурах төдийд л дэлгэцэн дээр гарч байгаа нь үзэг маш сайн ажиллаж байгаагийн илрэл. Харин "нууц" зэвсэг iPad-ийн өмнөх загваруудад ажиллах эсэхийг харах л үлдлээ. Шинэ Apple Pencil арваннэгдүгээр сард худалдаанд гарах ба 99 ам.долларын үнэтэй байх юм.

Apple-ийн шинэ гайхамшигууд: iPad Pro, iPhone 6s, iWatch (фото 11)

цааш үзэх