Хайх

Apple компани илүү хямд үнэтэй iPad танилцуулах магадлалтай

Apple компани илүү хямд үнэтэй iPad танилцуулах магадлалтай

Багш, оюутан, сурагчдад зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани 2018 оны гуравдугаар сарын 27-нд Чикаго хотод багш, сурагч ба оюутнуудад зориулсан боловсролын арга хэмжээ зохион байгуулна. Тэгвэл энэ үеэр тус компани өмнөх загваруудаасаа илүү хямд үнэтэй, шинэ iPad-ыг танилцуулах магадлалтай гэдгийг Hypebeast мэдэгдэж байна.

Одоогийн байдлаар тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч, Apple компанийн төлөөлөгчид "багш ба оюутан сурагчдад илүү бүтээлч санаануудын талаар ярьж өгөх зорилготой арга хэмжээ" хэмээн тодорхойлжээ.

Apple илүү хямд үнэтэй iPad танилцуулснаар Google ба Microsoft компаниудын адил дунд сургууль ба их сургуулиудад өөрсдийн төхөөрөмжөө нийлүүлэх боломж гарч ирэх юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар шинэ iPad нь 259 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх