Хайх

Apple компани хоёр шинэ AirPods худалдаанд гаргахаар ажиллаж байна

Apple компани хоёр шинэ AirPods худалдаанд гаргахаар ажиллаж байна

Сайжруулсан Siri-тэй, ус нэвтэрдэггүй хувилбарууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Яг одоо Apple компани AirPods утасгүй чихэвчний хоёр шинэ хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Тэд 2018 онд багтаж танилцуулагдах шинэ хувилбарт Siri программыг сайжруулах гэнэ. Хэрэв одоо худалдаалагдаж байгаа хувилбарт Siri-г асаахын тулд заавал чихэвчдээ хүрэх шаардлагатай бол шинэчилсэн AirPods-оор энэ үйлдлийг хийхийн тулд "Hey Siri" гэж хэлэхэд л хангалттай болох юм.

Харин хоёр дах хувилбар нь ус нэвтэрдэггүй болох бөгөөд 2019 онд худалдаанд гарна. Шинэ чихэвч нь ус нэвтэрдэггүй болсноор бороонд норсон эсвэл ус цацагдсан тохиолдолд эвдрэхгүй гэсэн үг юм. Гэхдээ Bloomberg-ийн мэдээллэж буйгаар шинэ чихэвчтэйгээ усанд сэлж, шумбаж болохгүй аж.

"Apple компанийн орлогын эх үүсвэрт хамгийн том хувь нэмрийг iPhone утас оруулж байгаа бол үүний дараа аксесуарууд бичигдэж байна. Энэ нь ч үнэхээр гайхалтай" гэж тус компанийн санхүү хариуцсан захирал Лука Маэстро ярилаа.

Эргэн сануулахад Apple компани хамгийн анхны утасгүй чихэвчийг 2016 онд iPhone 7 ухаалаг утасны хамт танилцуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх