Хайх

Apple компани шинэ iMac Pro танилцуулна

Apple компани шинэ iMac Pro танилцуулна

Гэхдээ дараа жилээс наашгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани шинэ iMac Pro ширээний компьютер танилцуулах төлөвлөгөөтэй байна. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар тэд мэргэжилтнүүдийн бүх шаардлагыг хангасан компьютер бүтээхийг зорьсон гэнэ. Үүнтэй холбогдуулж Apple компанийн боловсруулагчид компьютерын үзүүлэлт, багтаамжийг сайжруулж, илүү өргөн хүрээнд ашиглах боломж гаргахаар зэхжээ. 

Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хүмүүс мэдрэгчтэй дэлгэцийг төдийлөн сонирхохгүй байгаа учраас шинэ iMac-д ийм төрлийн дэвшилтэт технологи суулгахгүй гэж BuzzFeed News мэдэгдсэн байна.

Apple компанийн ахлах дэд ерөнхийлөгч Фил Шиллер iMac Pro компьютерт маш том шинэчлэлт хийх төлөвлөгөөтэй байгаа гэж хэлжээ. Тэгэхдээ одоогоор яг ямар өөрчлөлтүүдийг хийх нь тодорхойгүй байна.

цааш үзэх