Хайх

Apple компани шинэ iPhone 7 ба iPad танилцууллаа

Apple компани шинэ iPhone 7 ба iPad танилцууллаа

Улаан өнгийн iPhone 7 ба илүү хямд үнэтэй iPad

Text: Г.Тэмүүлэн


Өчигдөр Apple компани албан ёсны вебсайтаараа дамжуулан шинэ бүтээгдэхүүн танилцуулсан байна

Улаан өнгийн iPhone 7

Apple компани "Product RED" нэртэй хандивын аяны хүрээнд iPhone 7 ухаалаг утасны улаан өнгөтэй тусгай хувилбар худалдаанд гаргаж байна. Энэхүү улаан өнгөтэй iPhone 7 утаснаас олсон орлогын тодорхой хувийг ДОХ-той тэмцэх олон улсын санд хандивлах юм.

Улаан өнгийн iPhone 7 ба iPhone 7 Plus загваруудыг 128 GB ба 256 GB багтаамжийн сонголттойгоор энэ баасан гарагт худалдан авах боломжтой. Үнийн хувьд энэхүү тусгай загвар 749 доллараас эхэлж байна.

Apple компани шинэ iPhone 7 ба iPad танилцууллаа (фото 1)

Илүү хямд үнэтэй iPad

Өчигдөр Apple компани мөн 9,7 инчийн дэлгэцтэй шинэ iPad танилцууллаа. Энэхүү шинэ iPad-д A9 чип суулгаж өгснөөр өмнөх загваруудаасаа илүү хурдан үзүүлэлттэй болсон байна. Үнийн хувьд 32 GB багтаамжтай нь 329 долларын үнэтэй бөгөөд энэ нь ижил дэлгэцтэй iPad Pro (599 доллар) загвартай харьцуулбал илүү хямд болж байгаа юм. Шинэ iPad нь мөнгөлөг, алтлаг, саарал гэсэн гурван төрлийн өнгөний сонголттойгоор энэ баасан гарагт худалдаанд гарна.

Apple компани шинэ iPhone 7 ба iPad танилцууллаа (фото 2)

Apple компани шинэ iPhone 7 ба iPad танилцууллаа (фото 3)

цааш үзэх