Хайх

Apple компани ухаалаг утас, таблет ба компьютерт зориулсан нэгдсэн App Store нээнэ

Apple компани ухаалаг утас, таблет ба компьютерт зориулсан нэгдсэн App Store нээнэ

Бас аппуудыг нэгтгэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Bloomberg вебсайтын мэдээллэснээр Apple компани ухаалаг утас, таблет болон компьютерууд дээр ажиллах боломжтой аппуудыг нэгтгэсэн App Store дэлгүүр нээхээр ажиллаж байгаа гэжээ. Ингэснээр хэрэглэгчид янз бүрийн төхөөрөмжүүдээс (компьютер, утас, таблет) нэг нууц үг ашиглан App Store-д нэвтэрч шинэчлэгдсэн аппаа ашиглах боломжтой болох юм.

Өмнө нь хэрэглэгчид iMac-ийн аппууд бараг шинэчлэгддэггүй гэх гомдол тавьдаг байсны улмаас Apple компани ийм шийдвэр гаргажээ. Нэгдсэн App Store нээгдсэнээр боловсруулагчид нэгэн зэрэг хэд, хэдэн төхөөрөмж дээр шинэчлэгдсэн аппуудыг танилцуулах болно.

Одоогийн байдлаар шинэ App Store-ыг 2018 оны намар танилцуулахаар төлөвлөж байна.

цааш үзэх