Хайх

Apple компанийн ухаалаг автомашины төсөлд алдартай инженер нэгдлээ

Apple компанийн ухаалаг автомашины төсөлд алдартай инженер нэгдлээ

Худалдаанд гарах өдөр ойртсоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн анхны их наядын үнэлгээтэй Apple компанийн 2015 оноос хойш яригдсаар ирсэн ухаалаг автомашины "Titan" төсөлд Tesla компанид ажиллаж байсан алдартай инженер нэгдлээ.

Тодруулбал Tesla Motors компанийн инженер, техник хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан Дуг Фиелд Apple компанийн ухаалаг автомашины "Titan" төсөл дээр ажиллах болсныг компанийн хэвлэлийн төлөөлөгч Том Наймайр мэдэгдлээ. Дуг Фиелд Tesla компaнид ажиллахаасаа өмнө Apple компанийн  "Mac" үйлдлийн системийн хөгжүүлэлтийн багт 2013 он хүртэл ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

2015 оноос хойш яригдаж эхэлсэн "Titan" төсөлд 5000 гаруй боловсон хүчин ажиллаж байгаа хэдий ч төслийн үйл явцын тухай тодорхой мэдээлэл цацагдаагүй билээ. Технологи, бизнесийн томоохон хэвлэлүүд Дуг Фиелд Apple компанид ирснээр "Titan" төсөлд маш том ахиц гарах боломжтой хэмээн үзэж байна.

Apple компанийн тэргүүн Тим Кук "Titan" ухаалаг автомашин нь хэт авиан мэдрэгч, мөргөлдөөнөөс хамгаалах 3D технологи, дэвшилтэт GPS зэргээр тоноглогдсон, авто салбарт томоохон шинэчлэл хийх бүтээгдэхүүн байх болно гэдгийг өмнөх ярилцлагууддаа дурдсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх