Хайх

Apple цоо шинэ iMac худалдаанд гаргана

Өнөөдөр

Text: Buro.Mongolia


Зураг:

AppleInsider вебсайтын мэдээллэснээр өнөөдөр Apple компани өөрийн түүхэн дэх хамгийн хүчирхэг iMac Pro компьютерыг  худалдаанд гаргах гэж байна. Өнөөдөр Европын орнууд ба АНУ-ын дэлгүүрүүдэд 8 ба 10 цөм бүхий хоёр төрлийн процессортой хувилбарууд зарагдаж эхлэх юм. Харин 2018 оноос эхлэн 14 ба 18 цөмийн процессортой загварууд худалдаанд гарах болно гэдгийг шинэ iMac-ийг туршиж үзсэн анхны хүмүүсийн нэг, блогер Маркес Браунли хуваалцжээ.

Шинэ iMac Pro нь нэг террабайт багтаамжтай ба үнийн хувьд 4,999 ам.доллараас эхлэн худалдаалагдах болно. Харин 18 цөмийн процессортой загварууд нь дөрөв хүртэлх террабайт багтаамжтай байх аж.

цааш үзэх