Хайх

Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ухаалаг утаснууд тодорлоо

Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ухаалаг утаснууд тодорлоо

Зөвхөн iPhone ч биш

Text: Buro.Mongolia


Зураг:

IHS Markit компанийн шинжээчид 2017 онд хамгийн өндөр борлуулалттай байсан ухаалаг утаснуудыг зарлалаа. Тэдний онцолсноор 2017 оны эхний хагаст iPhone 7 хамгийн өндөр борлуулалттай байсан гэнэ. Тэгвэл iPhone 7 ухаалаг утасны араас iPhone 7 Plus загвар бичигджээ. Харин Samsung Galaxy Grand Prime Plus загварын утас жагсаалтын гуравдугаарт орсон байна.

Мөн энэ оны хамгийн өндөр борлуулалттай утасны эхний таван байранд iPhone 6S, Samsung Galaxy S8 загварууд багтсан аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ жил iPhone 7 утасны борлуулалтын үзүүлэлт өнгөрсөн жилийн iPhone 6S загвартай харьцуулбал муу гарсан гэжээ. Үүнээс гадна IHS Markit компани Apple зах зээлд эзлэх хувиа жил ирэх тусам алдаж байгаа гэдгийг мэдэгдсэн юм. Тодруулбал 2015-2017 оны хооронд iPhone утасны зах зээлд эзлэх хувь эхлээд 10% хүртэл буурсан бол, одоо бүр 5% болтлоо унасан байна. Хамгийн сонирхолтой нь Samsung компанийн бүтээгдэхүүнүүдэд ч бас яг ийм хандлага ажиглагджээ.

Судалгааны үр дүнд 2017 оны хамгийн өндөр борлуулалттай ухаалаг утасны жагсаалтын эхний 10 байранд Samsung брэндийн таван утас, Apple-ын дөрвөн утас, мөн Хятадын Oppo компанийн ганцхан ухаалаг утас багтсан байна.

цааш үзэх