Хайх

Дуучин FKA Twigs Apple компанийн шинэ видеонд зориулж бүжиглэлээ

Видеог Спайк Жонз найруулжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Apple компани шинэ HomePod ухаалаг дуу өсгөгчийн сурталчилгаанд зориулан нэгэн сонирхолтой видео бүтээсэн байна. Видеоны гол дүрд Их Британийн дуучин FKA Twigs буюу Талия Барнетт тогложээ. Харин видеоны найруулагчаар "Her", "The Wolf of Wall Street" зэрэг алдартай кинонуудыг бүтээсэн Спайк Жонз ажилласан байна.

Шинэ видеоны үйл явдалд ажлаа таран гэртээ ирж буй нэгэн бүсгүй өөртөө уух зүйл аягалан, HomePod-оос түүнд таалагдах дуу тавьж өгөхийг хүснэ. Хариуд нь дуу өсгөгч түүнд Anderson .Paak-ын "Til It's Over" дууг тавьж өгнө. Үлдсэн бүх цаг хугацааг бүсгүй бүжиглэж өнгөрүүлэх бөгөөд түүний хөдөлгөөний дагуу орон зай хамт өөрчлөгдөж байгаа харагдана.

Apple компанийн шинээр худалдаанд гаргасан HomePod ухаалаг дуу өсгөгч нь Siri програм дээр суурилсан байгаа. Энэхүү авсаархан дуу өсгөгч нь таны хүссэн дууг хайж, мэдээ танилцуулж, цаг агаарын талаар мэдээллэж, харилцан яриа үүсгэж, ер нь л хэрэгцээтэй бүхий л мэдээллийг дамжуулах чадвартай ухаалаг төхөөрөмж юм. Үнийн хувьд HomePod нь 349 ам.доллараар худалдаалагдаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх