Хайх

E3 буюу Electronic Entertainment Expo 2016 өнөөдөр эхэлж байна

E3 буюу Electronic Entertainment Expo 2016 өнөөдөр эхэлж байна

Зургаадугаар сарын 14-16-ны хооронд

Text: Г.Тэмүүлэн


Видео тоглоом үйлдвэрлэгчид болон тоглоомчдын хувьд энэ жилийн хамгийн чухал арга хэмжээ болох “E3” яармаг үзэсгэлэн өнөөдөр эхэлж байгаа. Энэхүү яармаг үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийн шилдэг видео тоглоом үйлдвэрлэгчид цоо шинэ болон шинэчлэгдсэн видео тоглоомуудыг танилцуулах болно

Өнөөдөр Лос-Анжелес хотноо 22 дах удаагийн Electronic Entertainment Expo яармаг үзэсгэлэн албан ёсоор эхэлж байна. Энэхүү яармаг үзэсгэлэнг Entertainment Software Association (ESA) буюу Америкийн компютерийн тоглоом болон программ хангамжийн холбооноос зохион байгуулдаг юм. Өнөө үед видео тоглоомын салбар асар хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд тоглоомын зах зээлд өнгөрсөн жил гэхэд л нийт 65 тэрбум доллар эргэлдсэн. Энэхүү яармаг үзэсгэлэнгийн үеэр шинэ видео тоглоомууд танилцуулагдахаас гадна, шинээр гарч буй бие даасан видео тоглоомын дизайнерууд өөрсдийн тоглоомоо үйлдвэрлэх компаниудыг хайж, зах зээлд хөлөө олох гараагаа хийцгээдэг. 

Ямартаа ч энэ удаагийн үзэсгэлэн дээр EA, Ubisoft, Microsoft, Sony зэрэг томоохон видео тоглоом үйлдвэрлэгч компаниуд шинэ бүтээлүүдээ танилцуулна. Тэд энэ удаад юу үзүүлэх вэ гэдэг асуулт видео тоглоомын ертөнцөд асар их хүлээлт үүсгээд байгаа. Та E3 яармаг үзэсгэлэнг эндээс шууд хүлээн авч үзэх боломжтой ба бид энэ үеэр танилцуулагдсан хамгийн онцлох, шилдэг тоглоомуудын тухай тоймыг удахгүй хүргэх болно. 

цааш үзэх