Хайх

Facebook 87 сая хэрэглэгчийн мэдээллийг задруулсан болохоо хүлээлээ

Өмнө нь энэ тоо 50 сая байсан

Facebook 87 сая хэрэглэгчийн мэдээллийг задруулсан болохоо хүлээлээ

Text: Бюро 24/7

Саяхан Facebook олон нийтийн сүлжээ Дональд Трампын сонгуулийн ажлыг хариуцаж байсан Cambridge Analytica гэх компанид 50 сая хэрэглэгчийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаад байсныг та санаж байгаа биз ээ. Тэгвэл өчигдөр Facebook компани мэдээлэл нь задарсан хэрэглэгчдийн тоо 50 сая биш харин 87 сая гэдгийг мэдэгдсэн байна.

Facebook компанийн төлөөлөгчид хохирсон бүх хүмүүст анхааруулга өгч, Cambridge Analytica компани яг ямар мэдээлэл хүлээн авсныг хэрэглэгчдэд мэдэгдэх гэнэ. Уг мэдээлэл нь тухайн хэрэглэгчийн Facebook апп доторх "news feed"-ийн дээр харагдах болно. Мөн түүнчлэн таны хувийн мэдээллийг өөр ямар үйлчилгээнүүд ашиглаж байгааг ч давхар мэдэгдэнэ гэжээ.

Cambridge Analytica компанитай холбоотой энэхүү шуугианы улмаас Facebook-ийн хувьцаа гуравдугаар сараас эхлэн эрс унаж байгаа юм. Мөн тус олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө бараг 12 тэрбум доллараар багассан байна. Тэрээр 2018 оны дөрөвдүгээр сарын 11-нд АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдөд энэ хэргийн талаар мэдүүлэг өгөхөөр болжээ.

Эргэн сануулахад тус олон нийтийн сүлжээний гурван хэрэглэгч тэдний Facebook Messenger аппаар хийсэн дуудлага ба зурвасуудыг задруулсан гэх үндэслэлээр Facebook-ийг шүүхэд өгсөн билээ. Хэрэглэгчид олон нийтийн сүлжээг хувийн мэдээллийн нууцлалыг зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх