Хайх

Facebook-д хэрэглэгчдийн мэдээллийг алддаг бас нэгэн цоорхой байгааг илрүүлжээ

Facebook-д хэрэглэгчдийн мэдээллийг алддаг бас нэгэн цоорхой байгааг илрүүлжээ

Цуглуулсан мэдээллээ сурталчилгааны компаниудад зардаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Cambridge Analytica нь Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулдаг цорын ганц компани биш байсан бололтой. Дижитал технологийн судалгаа хийдэг Freedom to Tinkers гэх компанийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр хүмүүс гадны вебсайтад бүртгүүлэхдээ "Facebook ашиглан нэвтрэх" гэсэн товчлуур дарснаар хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нь алдагдах боломжтой байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчид өөрийн хувийн хуудастаа нэвтрэх боломж олгосноор бусад хөндлөнгийн вебсайтуудад өөрийн хувийн мэдээллээ ашиглах зөвшөөрөл олгож байгаа аж.

"Бид 'Facebook ашиглан нэвтрэх' гэсэн үйлдлээр дамжуулж тус олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж байгаа хөндлөнгийн долоон скрипт олж илрүүлсэн. Эдгээр скриптүүд нь дэлхийн шилдэг нэг сая вебсайтын нийт 434-д нь суурилсан байдгийг бид олж тогтоосон" хэмээн мэргэжилтнүүд мэдэгджээ.

Тэд ихэвчлэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, тэр дундаа электрон шуудангийн хаягийг нь авдаг. Мөн эдгээр скриптүүдийг зохион бүтээсэн компаниуд цуглуулсан мэдээллээ сурталчилгааны компаниудад худалддаг байна.

Одоогийн байдлаар Facebook компани Freedem to Tinkers-ийн нийтэлсэн энэхүү мэдээллийг шалгаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Эргэн сануулахад Facebook 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаж, үүсгэн байгуулагч Марк Цукерберг АНУ-ын сенатад мэдүүлэг өгсөн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх