Хайх

Facebook олон нийтийн сүлжээнд дурсамжуудаа нэг дор харах боломжтой боллоо

Facebook олон нийтийн сүлжээнд дурсамжуудаа нэг дор харах боломжтой боллоо

Зөвхөн эерэг, сайхан дурсамжууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээ өнгөрсөн хугацаанд бусадтай хуваалцсан дурсамжуудыг тань эргэн сануулах Memories нэртэй шинэ хуудсаа танилцууллаа.

Уг хуудас "On this day" тохиргоотой ижил зарчимтай ч, Memories-ийн тусламжтайгаар өнгөрсөнд болсон бүх үйл явдлыг, он сар харгалзахгүйгээр нэг дороос харах боломжтой гэдгээрээ онцлог юм. Мөн дурсамжаас гадна "friendversary" буюу тухайн өдөр найз болсон нэгнийг эргэн сануулах тохиргоотой ажээ.

Facebook компанийн апп хөгжүүлэгчдийн онцолж буйгаар Memories зөвхөн эерэг, сайхан дурсамжуудыг эргэн сануулах зорилготой гэнэ. Тэд таны нийтэлсэн зураг, найзуудын тань нийтлэлд үзүүлсэн хариу үйлдэл, сэтгэгдэл гэх мэт мэдээлэл дээр тулгуурлан ийнхүү сөрөг зүйлсийг шүүж цэвэрлэх болно. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх