Хайх

Facebook Stories: Facebook Snapchat-ыг дууриаж эхэллээ

Facebook Stories: Facebook Snapchat-ыг дууриаж эхэллээ

Тун удахгүй бэлэн болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Ойрын хугацаанд Facebook олон нийтийн сүлжээний хэрэглэгчид 24 цагийн дараа устдаг бичлэг ба зургуудыг байршуулах боломжтой болно гэж Business Insider вебсайт мэдээллэж байна. Энэхүү Facebook Stories гэх шинэ үйлдэл нь Instagram-ын адилаар feedback хэсгийн дээр байрлах юм. Одоогоор тус шинэ үйлдэл нь зөвхөн Ирланд улсад туршиж байгаа тул тус улсын иргэдэд л нээлттэй байгаа аж. Тэгэхдээ боловсруулагчид тун удахгүй бусад орнууд ч ашиглах боломжтой гэдгийг амлажээ.

"Өнөөдөр мэдээлэл солилцох хэрэгсэл таван жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээд ондоо болсон. Одоо хүмүүс илүү олон тооны зургуудыг бие, биедээ дамжуулж байна. Тиймээс бид энэ үйл явцыг илүү хурдан бас хөгжилтэй болгохоор шийдсэн. Ингэснээр хүмүүс хүссэн видео ба зургуудаа бусадтай хуваалцдаг болно" гэж Facebook компанийн төлөөлөгч мэдэгдлээ.

Эргэн сануулахад, 2013 онд хамгийн анх Snapchat апп 24 цагийн дараа автоматаар устдаг видео ба зургууд бүхий Stories хэмээх үйлдлийг танилцуулж байсан юм. Харин өнгөрсөн жил Instagram олон нийтийн сүлжээнд энэхүү үйлдэл нэмэгдсэн байгаа.

цааш үзэх