Хайх

Google хайлтын систем Style Ideas гэх нэртэй шинэ үйлдэл нэмлээ

Google хайлтын систем Style Ideas гэх нэртэй шинэ үйлдэл нэмлээ

Зургийн илүү дэлгэрэнгүй хайлт

Text: Buro.Mongolia


Зураг:

Google хайлтын систем Style Ideas гэх нэртэй зураг хайх шинэ үйлдэл танилцуулсан байна. Энэхүү үйлдэл нь таны хайсан хувцас, аксесуаруудын хамт street style зургуудыг үзүүлэх болно. Хайлтыг ерөнхий байдлаар эсвэл брэнд, загварыг дурдсан тодорхой зааварчилгаатай хийх боломжтой юм.

"Style Ideas хэрэглэгчдэд тухайн зургийг street style хэлбэрээр хайх боломжийг олгож байгаа. Ингэснээр хэрэглэгчид тухайн хувцас, аксесуар бодит амьдрал дээр хэрхэн харагдах, яаж зохицуулж өмсөж болохыг харж болно" гэж Google компанийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Жулия Энтовен ярьлаа.
Google компани энэхүү шинэ үйлдлээс гадна Similar Items гэх нэртэй шинэ программ нэвтрүүлжээ. Уг үйлдэл нь таны хайсан зүйлтэй ижил төстэй үр дүнг харуулдаг байна.

Одоогийн байдлаар Style Ideas үйлдлийг зөвхөн гар утаснаас ашиглах боломжтой. Android-ын хэрэглэгчид Google Search App апп ашиглах бол iOS-ын хэрэглэгчид Safari, Chrome браузерын тусламжтай энэхүү үйлдлийг туршиж болно.

цааш үзэх