Хайх

Instagram ба Snapchat олон нийтийн сүлжээнд GIF зураг байршуулах боломжгүй боллоо

Instagram ба Snapchat олон нийтийн сүлжээнд GIF зураг байршуулах боломжгүй боллоо

Арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас

Text: Buro.Mongolia


Зураг:

Одооноос эхлэн Instagram ба Snapchat олон нийтийн сүлжээнд түр хугацаанд GIF буюу хөдөлгөөнт зураг ашиглах боломжгүй болсон байна. Учир нь Stories хэсэгт "crime" буюу "гэмт хэрэг" гэсэн үгээр хайлт хийхэд арьс өнгөөр ялгаварласан GIF зургууд гарч ирж байсан тул олон нийтийн сүлжээний удирдлагууд ийм шийдвэр гаргасан аж.

"Бид үүнийг олж мэдсэн даруйдаа GIF зураг хийх үйлдлийг устгаж мөн ийм явдал дахин давтагдахгүй гэдэгт итгэлтэй болохоос нааш GIPHY тавцанг түр хугацаанд унтраасан байгаа" гэж Snapchat аппын төлөөлөгч TechCrunch вебсайтад өгсөн мэдэгдэлдээ дурдаж, мөн маш их харамсаж буйгаа онцолжээ.

 

 

Харин Instagram олон нийтийн сүлжээ "Ийм төрлийн контент Instagram-д нийцэхгүй. Бид GIPHY тавцантай хамтарч ажиллахаа зогсоосон. Тэд одоогоор энэ нөхцөл байдлыг судалж байгаа" гэсэн тайлбар өгсөн байна.

Одоогийн байдлаар GIF зураг ашиглах үйлдлийг хэр удаан хугацаанд зогсоосон нь тодорхойгүй байгаа юм.

Эргэн сануулахад Instagram олон нийтийн сүлжээ 2018 оны нэгдүгээр сарын сүүлээр энэхүү үйлдлийг нэвтрүүлж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх