Хайх

Instagram-д зөвхөн найзууддаа зориулан шууд дамжуулалт хийж болно

Instagram-д зөвхөн найзууддаа зориулан шууд дамжуулалт хийж болно

Найзууддаа Direct мессежээр дамжуулан урилга явуулж болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram аппын шинэчлэгдсэн хувилбарт шинэ үйлдэлтэй шууд дамжуулалт нэмэгджээ. Тодруулбал одооноос эхэлж та хаалттай шууд дамжуулалт хийж, сонгосон найзууддаа "Direct" хэсэгт зурвас илгээн урилга явуулах боломжтой боллоо.

Энэхүү шинэ үйлдэл нь маш энгийн зарчмаар ажиллана. Юуны түрүүнд та сонгосон найзууддаа шууд дамжуулалт хийх гэж буйгаа урьдчилан мэдэгдсэн зурвас илгээх болно. Харин үүний дараа найзууд тань таны шууд дамжуулалтыг үзэхэд бэлэн гэдгээ мэдэгдэх юм.

Хэрэв та шууд дамжуулалтаас хоцорвол дахин үзэх боломжгүй гэдгийг анхаараарай.

цааш үзэх