Хайх

Instagram хэрэглэгчдээ "зомби браузинг"-аас хамгаална

Instagram хэрэглэгчдээ "зомби браузинг"-аас хамгаална

Сүүлийн 48 цагт нийтлэгдсэн бүх постуудыг үзсэн байгааг тань анхааруулна

Text: Бюро 24/7


Зураг:

Саяхан Instagram олон нийтийн сүлжээ нэг цаг хүртэлх бичлэг хийх боломжтой IGTV апп, "Stories" хэсэгт дуу хөгжим нэмэх боломж зэрэг хэд, хэдэн шинэчлэлтүүдийг нэвтрүүлсэн. Харин одоо тэд өнгөрсөн нэг сарын өмнөөс туршиж эхэлсэн "You're All Caught Up" нэртэй шинэ үйлдлээ танилцууллаа. Энэхүү шинэ үйлдэл нь хэрэглэгчдэд сүүлийн 48 цагийн турш нийтлэгдсэн хүмүүсийн бүх постуудыг үзсэн гэдгийг сануулах болно. Уг шинэ үйлдлийн тусламжтай хэрэглэгчид шинэ зураг хайж, нэгэнт харсан постуудаа ахин дахин гүйлгэн үзэж цаг алдахгүй байх боломжтой юм.

Эргэн сануулахад Instagram хэдэн жилийн өмнөөс постуудыг нийтэлсэн хугацааных нь дагуу бус хэрэглэгчдийн үйлдэл дээр суурилсан алгоритм ашиглан харуулдаг болсон нь хүмүүсийг шинэ зураг ба видео хайхад хүргэж, мэдээний урсгалыг утга учиргүй гүйлгэн харж, ихэнх цагаа Instagram-д өнгөрөөх гол шалтгаан болоод байгаа билээ. Энэ үйлдэлд TechCrunch вебсайт "Зомби браузинг" хэмээх шинэ нэр хүртэл өгөөд амжжээ.

"You're All Caught Up" гэх энэхүү маш хэрэгцээтэй шинэ үйлдэл өнөөдрөөс эхлэн iOS ба Android үйлдлийн систем дээр танилцуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх