
Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчиддээ зураг ба видео татах боломж олгоно
Нийтэлсэн бүх мэдээллээ татаж авах боломжтой

Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тун удахгүй зураг, видео, зурвас гээд тус аппад нийтэлсэн өөрийн бүх мэдээллийг татаж авах боломжтой болно.
Instagram 2018 оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжих хувийн мэдээлэл хамгаалах хууль (GDPR) гарч байгаатай холбогдуулан энэхүү шинэ үйлдлийг нэвтрүүлэхээр болжээ. Уг хуулийн дагуу компаниуд хэрэглэгчиддээ мэдээллээ хадгалах, дахин ашиглах боломж бүрдүүлж өгөх үүрэг хүлээж байгаа юм. Ингээд ч зогсохгүй компаниуд хэрэглэгчдийн хүсэлтээр нийтэлсэн контентыг нь устгаж өгөх ёстой болж байна.
Instagram олон нийтийн сүлжээний төлөөлөгчид одоогоор хувийн мэдээллийг эзнийх нь хүсэлтийн дагуу электрон хувилбараар олгох тал дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ.
"Тун удахгүй та Instagram-д хуваалцсан зураг, видео, зурвасуудынхаа хуулбарыг татаж авах боломж бүрдэнэ" гэж тэд мэдэгджээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт


Онгоц жолоодож буй Анжелина Жоли олон нийтийг гайхшруулж байна

#BuroCrush: Өмнөд Солонгосын утга уянгын киноны хатан хаан Сун Еэ-Жин

Загвар өмсөгчийн хооллолт: Жижи Хадид өдөрт юу иддэг вэ?

Coachella-гийн эргэн тойронд: The Weeknd тайзнаа нулимс дуслуулж, Бейонсе түүхэн тоглолт үзүүллээ

Street style: Coachella 2018, I хэсэг
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ

Эмили Ратаковски хуримаараа цагаан өнгийн даашинз яагаад өмсөөгүй болохоо тайлбарлалаа

Караокед дуулах нь яагаад чухал болохыг эрдэмтэд онцолж байна

Adidas Originals цуглуулгад шинэ эмэгтэй пүүз нэмэгдлээ

Buro 24/7 шинэ гүйцэтгэх захирал томилж, төв оффисоо Лондон руу шилжүүллээ

Сэтгэгдэл бичих