Хайх

Instagram олон нийтийн сүлжээ пост харуулах дарааллыг дахин өөрчилнө

Хэрэглэгчдийнхээ санал гомдлыг сонссон бололтой

Instagram олон нийтийн сүлжээ пост харуулах дарааллыг дахин өөрчилнө

Text: Бюро 24/7

Өмнө нь Instagram олон нийтийн сүлжээ бидний ямар зураг үзэхийг хүсч байгааг таамаглах биш харин үүний оронд постуудыг нийтэлсэн хугацааных нь дагуу харуулдаг байсан сайхан үеийг та санаж байна уу? Сүүлийн үед хүмүүсийн дургүйцлийг хүргээд байсан, хэрэглэгчдийн үйлдэл дээр суурилсан тус алгоритмыг Instagram шинэчлэхээр шийджээ. Гэхдээ тэд хугацааны дагуу харуулдаг өмнөх алгоритмыг сэргээхийн оронд өөр нэгэн шинэ үйлдэл нэвтрүүлээд байна.

Тодруулбал одооноос эхлэн Instagram шинээр нийтэлсэн постуудыг харуулдаг "New Posts" гэх товчлуурыг нэвтрүүлж байгаа гэдгээ албан ёсны блогоор дамжуулан зарласан юм. "Өнөөдөр бид танд мэдээний урсгалыг хянах боломж олгож, нийтлэгдсэн постуудыг цаг тухайд нь харуулах зорилгоор шинэ өөрчлөлт хийж байна. Мөн заримдаа хэрэглэгчдийн харж байгаа зургууд гэнэт автоматаар шинэчлэгддэг гэсэн санал гомдлыг бид хүлээн авсан учраас ‘New Posts' гэх шинэ товчлуурыг туршиж эхэлсэн байгаа" хэмээн бичжээ.

Одоогоор энэхүү шинэ үйлдэл нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд Instagram тус үйлдлийг ойрын саруудад багтаан нэвтрүүлж, аппыг улам бүр сайжруулна гэдгээ мэдэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх