Хайх

Instagram-ын шууд дамжуулалтыг “Stories” хэсэгт байршуулж давтан үзэх боломжтой боллоо

Instagram-ын шууд дамжуулалтыг “Stories” хэсэгт байршуулж давтан үзэх боломжтой боллоо

Үзэж амжаагүй хүмүүст

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ өнгөрсөн арваннэгдүгээр сард шууд дамжуулалт хийдэг шинэ үйлдэл танилцуулсан билээ. Гэхдээ Facebook, Periscope гэх зэрэг бусад олон нийтийн сүлжээтэй харьцуулахад Instagram-ын шууд дамжуулалтыг дууссаны дараагаар нь давтан үзэх боломжгүй байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Instagram-ын хэрэглэгчид шууд дамжуулсан бичлэгээ "Stories" хэсэгт байршуулж, 24 цагийн дотор давтан үзэх боломжтой болж байна. Мөн тус бичлэгт ирсэн "like", сэтгэгдэл, үзэгчдийн тоо гэх шаардлагатай мэдээллүүд бүгд хадгалагдаж үлдэх гэнэ. Хэрэглэгчид шууд дамжуулалт хийж дуусмагцаа "Share" товчлуурыг дарснаар бичлэгээ "Stories" хэсэгт байршуулах болно. Энэхүү шинэ үйлдлийг туршиж үзэхийн тулд Instagram аппаа шинэчилж, 10.26 хувилбарт шилжүүлэх шаардлагатай юм.

Бас нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад өнөөдөр Instagram "Stories" үйлдлийг дэлхий даяар өдөрт 250 сая хүн ашигладаг болжээ. Хамгийн анх өнгөрсөн оны наймдугаар сард танилцуулагдсан "Stories" үйлдэл нь Snapchat аппын концепцыг хуулбарласан хэрэгт буруутгагдаж байсан юм. Харин Snapchat аппыг өдөрт 166 сая хүн идэвхтэй ашигладаг гэх үзүүлэлтийг Techcrunch вебсайт мэдээллэжээ.

 

 

цааш үзэх