Хайх

Мөрөөдлийн зүйл: Хамгийн авсаархан, боломжийн үнэтэй DJI Spark дрон

Мөрөөдлийн зүйл: Хамгийн авсаархан, боломжийн үнэтэй DJI Spark дрон

Гарын хөдөлгөөнөөр удирдана

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэд хоногийн өмнө DJI компани "Spark" гэх гарын алганд багтах, цоо шинэ дрон танилцуулсан билээ. DJI компанийн бүтээсэн энэхүү дрон нь хэмжээний хувьд жижиг ч, бусад дроноос дутахааргүй хүчирхэг бөгөөд илүү боломжийн үнэтэй гэдгээрээ онцлог болж байна.

Мөрөөдлийн зүйл: Хамгийн авсаархан, боломжийн үнэтэй DJI Spark дрон (фото 1)Мөрөөдлийн зүйл: Хамгийн авсаархан, боломжийн үнэтэй DJI Spark дрон (фото 2)

DJI Spark-ын гол давуу тал нь анх удаа дрон хөөргөж буй хүмүүст хүртэл ашиглахад хялбар байхад оршино. Мөн энэхүү дрон нь эзнийхээ нүүр царайг таньж, гарын хөдөлгөөнөөр удирдагдах боломжтой тул заавал удирдлага эсвэл бусад нэмэлт төхөөрөмж ашиглах шаардлагагүй юм. Тэгэхээр таныг гартаа ямар нэгэн зүйл барилгүй, ойр дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж байх зуур DJI Spark дахин давтагдашгүй мөчүүдийг тань буулгаж авах болно.

Мөрөөдлийн зүйл: Хамгийн авсаархан, боломжийн үнэтэй DJI Spark дрон (фото 3)

Хэдийгээр уг дрон нь ердөө л 300 грамм жинтэй ч цагт 50 км хүртэл хурдалж, 16 минутын турш тасралтгүй нисч, мөн 1080р чанартай видео хийх чадвартай юм. DJI компани Spark дроныг зургаадугаар сарын 15-аас эхлэн 499 долларын үнэтэйгээр хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

цааш үзэх