Хайх

Хүслийн зүйл: Microsoft Surface Studio

Хүслийн зүйл: Microsoft Surface Studio

Дэлхийн хамгийн нимгэн LCD дэлгэцтэй компьютер

Text: Buro.Mongolia


Microsoft компани Windows 10-ын танилцуулгын арга хэмжээний үеэр цоо шинэ олон үйлдэлтэй Surface Studio компьютерыг танилцууллаа

Microsoft компанийн Surface Studio компьютерыг мэргэжлийн дизайнеруудад тусгайлан зориулжээ. Surface Studio нь 28 инч бүхий мэдрэгчтэй, ердөө л 12,5 мм зузаан LCD дэлгэцтэй. Microsoft компанийн хэлж буйгаар Surface Studio нь дэлхийн хамгийн нимгэн олон үйлдэлтэй компютьер гэнэ. Тус компьютерын дэлгэцийг доош хазайлгаад, зургийн "ширээ" болгон ашиглаж болно. Дэлгэцний үзүүлэлтийн хувьд 4,500 x 3,000 нарийвчлалтай бөгөөд 192 PPI нягтаршилтай аж. Surface Studio-гийн эх биеийг хөнгөн цагаанаар хийж, дотор нь дуу өсгөгч суулгаж өгчээ. Харин санах ойн багтаамжийг 8GB, 16GB, 32GB гэсэн сонголтуудтай гаргах юм байна.

Хүслийн зүйл: Microsoft Surface Studio (фото 1)Хүслийн зүйл: Microsoft Surface Studio (фото 2)

Энэхүү дэвшилтэт компьютерын бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь Suface Dial хэмээх төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь дэлгэцэн дээрх элементүүдийг удирдах зориулалттай. Жишээ нь та хөгжмөө чангалж эсвэл багасгаж, вебсайт руу орж дээш, доош гүйлгэн, апптай холбогдон ажиллах гээд төрөл бүрийн зүйлийг хийж болно.

Surface Studio компьютерын үнэ 2,999$-оос эхэлж байна.

цааш үзэх