Хайх

Хиймэл оюун ухаан Уильям Шекспирийн яруу найргаас суралцаж байна

Хиймэл оюун ухаан Уильям Шекспирийн яруу найргаас суралцаж байна

Анхны шүлгээ зохиожээ

Text: Бюро 24/7


Австрали улс дахь IBM компани, Мельбурний их сургууль болон Торонтогийн их сургуулиуд хамтран аливаа зүйлийн учир утгыг ойлгон хариу үйлдэл үзүүлэх чадвартай бот систем бүтээхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар уг бот системд яруу найрагч Уильям Шекспирийн 2,600 гаруй бүтээлийг таниулсан бөгөөд саяхан анхны дөрвөн мөрт шүлгээ зохиожээ.

"Логик дэс дараалалтай, уран яруу өгүүлбэр боловсруулах чадвартай бот системийг хэрхэн бүтээх вэ гэж бодсоны эцэст хиймэл оюун ухаанд яруу найраг заах нь хамгийн оновчтой арга байсан юм" хэмээн төслийн ажилтан Жей Хан Digital Trends сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Түүнчлэн Торонто их сургуулийн хэл шинжлэлийн профессор Адам Хаммонд бот системийг илүү төгс болгохын тулд яруу найргаас гадна сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл зэргийг заах шаардлагатай болохыг онцолжээ.

Google компани мөн ижил төрлийн төсөл боловсруулж байгаа ч одоогоор хангалттай үр дүнд хүрээгүй байгаа билээ. Хэрэв эдгээр төслүүд амжилттай хэрэгжвэл орчуулагч, дүгнэн шинжлэгч, chatbot зэрэг программууд улам боловсронгуй болж, зарим ажлын байрыг орлох магадлалтай ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх